Wednesday, September 22, 2010

Урт наслахуйд байгалийн шүтэлцээ


“Эд баялагаа алдвал багыг алдана
Нэр төрөө алдвал ихийг алдана
Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана. ”
Ямарч хүн урт насалж удаан амьдрахыг мөрөөддөг боловч үнэн хэрэг дээрээ өөрөө өөрийгөө шийтгэн богинохон амьдралыг сонгосон байдаг нь харамсмаар. Америкийн нэртэй эмч Нобелийн шагналт Уэслок-ийн судалгаагаар үзэхэд хамгийн баян чинээлэг амьдралтай, хүмүүс ч гэсэн өөрийнхөө төгс төгөлдөрт хичнээн ихээр анхаарч байсан ч хамгийн үнэ цэнэтэй эрүүл мэндээ өөрөө өөрийгөө хамгийн бүдүүлгээр буюу хоолны хомсдолоор хөнөөж дөч гаруйхан насалсан байгааг тогтоосон. Хоолны хомсдол гэхлээр өлсгөлөн гэж эндүүрч болохгүй ээ. Зөвхөн хоолныхоо орцны бүрэн бүтэн байдлыг анхааралгүй, хэтэрхий буруу тансаглал удаан үргэлжилснээр энэхүү байдалд хүрснийг судалгаагаар тогтоосон байдаг. Хүмүүст хамгийн үнэт эд материал, унаа машин, орд харш, хувцас байлаа ч, үүнийгээ эрхэмлэн хайрлалаа ч өөрийнхөө л эрүүл мэндийг нөхцөлдүүлэгчийг ор тас умартдагаас урт наслах боломжоо алддаг байна. Зарим хүмүүс ажилыг, зарим нь мөнгө олохыг эрхэм зорилгоо болгож төрсөн биеэ гаргуунд нь хаядгаас өөрийнхөө хайрладаг тэжээвэр амьтдаас ч доор хайрлагын хомсдолтой хоол идэж, эсвэл буруу хооллолтоос болж эд эсийнхээ тэжээлийн дутагдлыг даамжруулсаар байгаад элдэв өвчнийг эдгэрэшгүй хүндрүүлэх шалтгааныг үүсгэдгээс гадна зүрхний булчингийн ширхэгт селен дутагдвал зүрх шууд тэлэлтийнхээ үед, харин зэс дутагдвал зүрхний булчин агшилтынхаа үед шууд зогсон үхэлд хүрдэг байна. Гэтэл манай анагаах ухаан үүнийг судалж, шалтгаанд нь эмчилгээ хийхийн оронд элдэв химийн хорт бодис, зүрхний глюкозидуудийг байнга хэрэглүүлж улмаар зүрхний булчинг ядралт оруулж, зүрхний эдгэрэшгүй архаг дутагдалд оруулдаг нь нууц биш ээ. Улмаар дээрхи аль нэг шалтгаанаар зүрх нь зогсон амьдрал төгсөх үед эмчлэгч эмч болон эс судлаач эмч нар үүнийг эсийн түвшинд судлан оношлох мэдлэг болоод тоног төхөөрөмж, урвалжууд байхгүйгээс хий мэдэмхийрэн зүрх нь хаагдсан, эсвэл имфаркт болжээ гэж ерөнхий бүдүүлэг онош тавьсаар байгаа нь анагаах ухаан хөгжөөд 90-ээд жилийн нүүрийг үзэж байгаа нь даанч хоцрогдол юм.
Иймд эрүүл мэндийг эмч, эрүүл мэндийн хоцрогдсон байгууллагад найдах нь өөрийгөө дэндүү хайхрахгүй байгаа  хэрэг болно. Учир нэгэнт ийм байгаа хойно бид нар өөрсдөө эрүүл мэндийн цагаан толгойг бие даан судалж зөв хооллон элдэв өвчнөөс сэргийлж сурах нь чухал бөгөөд ямар нэг өвчин эхэлвээс өөрийгөө эмчлэх ойр зуурын өвс ургамал, мал амьтадын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх аргыг олж мэдвэл зохистой. Монголд орж ирсэн анагаах ухаан хөгжөөд 90 жил хэдийнээ болсон боловч хүн амынхаа наслалтыг уртасгаж чадаагүй нь хүүхэд ахуйгаас нь зөв хооллолт болон эрүүл ахуй, урьдчилан сэргийлэлтийн боловсрол олгоогүйтэй шууд холбоотой.
Ерөнхий боловсролын сургалтанд анатоми заагаад зогсохгүй урьдчилан сэргийлэлтийг хамт заах нь чухал юм.
Эрүүл хүнсээ зөв, зохистой хэрэглэх нь чухал гэдгийг ойлгоогүй өссөн залуучууд буруу тансаглалд автан бэлэнчлэн, буруу хооллолтыг зуршил болгосноор насаа богиносгох шалтгааныг үүсгэдэг байна.
Ер нь ихэнх хүмүүс эрүүл мэндээсээ татгалзсан биш боловч эрүүл мэнд хичнээн чухал гэдгийг мартан мөнгөний төлөө зүтгэсээр байгаад өвчин хэдийнээ газар авч насыг богиносгосон үед нь хожуу ухаардаг нь даанч харамсмаар. Нэг үгээр хэлбэл хэрхэн хооллох, яаж амьдрах, юу идэж уухаа араатан амьтад өөрсдөө зөв сонгон үхтэлээ хүч чадалтай, эрүүл саруул амьдарч байгаа нь ухамсарт хүнээс ч илүү гэлтэй. Тэгэхлээр бид чинь араатан, ан амьтадаас ч доор амьдарч байгаа юм бишүү?
Ер нь “хэн биднийг утаа тунарсан, хоолой хорсгосон хотод, хортой хорхойтой хүнс идэж, чимээ шуугианд чихээ дөжрөөн, өдрийн хэдэн удаа стресс гэгч алуурчинтай тэмцсээр бай” гэсэн юм бэ?
Орчин үед хүний наслалт 180-300 жилд ойртож байна. Жишээ нь Япон,Германд дундаж наслалт 100-руу, Энэтхэгт зарим хүмүүс 200 настай, Уулынханд 300 гаруй ч насалсан тохиолдол нэг биш байгааг эрдэмтэд аль хэдийнээ судлаад тогтоожээ.
Дээр үед Хятадад 240-300 наслаачид олон байсан. Ер нь дээр үед өвс ургамал, үр тариан хоолтон урт насалж байсан нь нууц бишээ. Урт наслахыг хүсэхгүй хэн байх вэ дээ!
Хүсэж чадвал зорилго тавь. Зорьж чадвал хэрэгжүүл гэж бизнест сургадаг нь эрүүл мэндэд бас яг адилхан байдаг. Байгал дэлхийд хүнийг урт наслуулахаар бурханы өгсөн хишиг гэлтэй маш олон зүйл байдаг. Ганцхан үүнийг зөв зохистой хэрэглэж судлах явдал юм. Нэг мэргэн хүн хэлэхдээ “Бурхан хүнийг хаана төрүүлж өсгөнө, тэнд нь байгалаас тэжээх хоол, эрүүл байлгах нөхцөл, эрүүлжүүлэх өвс, ургамал, рашаан усыг нь бэлдэж өгсөн байдаг” гэсэн нь үнэн.
Тийм болохоор гаднаас боловсруулсан өндөр үнэтэй, өчүүхэн орцтой ургамал,үр жимс зэргийг хэрэглэх нь эмэгнэлтэй боловч, өөрийн оронд үүнийг анхаарах хэн ч үгүй байгаа нь даан ч харамсмаар.
Манай эмийн нарийн мэргэжлийнхэн маань химийн хортой эмээрээ ашиг хөөсөөр толгой хоосорч, өвөр зузаарлаа. Харин наяад оноос хойш эмийн өндөр мэргэжилтэн ховордон өвсний нэр ч мэдэхгүй, эмийн ургамал хаана ургадаг, яаж хэрэглэдэг, хэдийд түүдэг, яаж боловсруулдаг зэргийг хүнд хэлэх нь бүү хэл зарим эмийн санд химийнхээ эмийн рецепт уншиж чадахгүй охид дуугарах дургүйхэн байж байх нь эмэгнэлтэй ч юм шиг. Ер нь байгал өөрөө хүний хүнсийг бэлдэж өгөхөөр заяасан байдаг гэлтэй. Зөвхөн хоол, ундны ус төдийгүй, уух рашаан, орох шавар, эмийн бүх ургамлууд, амин дэмүүдийг цогцоор нь өгөхөөр заяасан байдаг.
Эзэн хичээвэл заяа хичээнэ. Иймд бид суралцах нь чухал байна. Заавал эмнэлэгт биеэ тушааж, эм нэртэй хороор бие махбодио хордуулах албагүй.
Буруу зуршлаас, буруу хоолотоос, буруу орчинд амьдарснаас өвчин бага багаар биед хуримтлагдсаар нэг л өдөр өчнөөн өөрчлөлт орчихсон эмгэгтэй болоод, тэр нь эргэж буцахад ярвигтай болдог.
            Нийгмээс ч хүн ардынхаа эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндийн байгууллага нь ажилаа чиглүүлж өвчтэйг эмчлэх ороо нэмэх бус амраах сувилах цэгүүдийг олшруулж, хүн бүрд хүртээл болгох нь зүйтэй юм. Ямарч үед өвчний эхний шинж тэмдэг илрэнгүүт хугацааг хойш тавилгүй эмчийн ашигтай зөвлөлгөөнд хандах нь хамгийн чухал.
            Эд баялаг, мөнгөнд санаа тавихын оронд эрүүл мэнддээ санаа тавих нь эрхэм чухал. Нэгэнт манай оронд бусад хөгжилтэй орны адил үнэтэй, болгосон өвс ургамал үгүй байна. Хамгийн наад зах нь л гэхэд чацаргана, улаан цагаан гоёонууд, янз бүрийн мөөгнүүд (чага мөөг), Монгол туйплан зэрэг маш олон гайхамшигтай ургамалуудаа брэнд болгоход юу нь болохгүй гэж. Хүний биед маш олон зүйлийн өвчин эмгэг үүсдэг бөгөөд үүний 99 хувийг хоол хүнсээр эмчлэн эдгэрүүлж болдог. Махандас Карамчанд  Ганди “ Мянган өвчний 999 ийг нь хоол хүнсээр анагааж болдог” гэсэн байдаг.
2010 он. Гэдрэг овогт Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр

Эхлэл
ЭХ болсон дэлхий ээжийнхээ тусламжаар, байглийнхаа нарийн шүтэлцээний ачаар хүн болж төрсөнөөсөө хойш эрүүл саруул бойжиж урт насалж, удаан жаргахаар бурхан биднийг элгээсэн гэж настан буурлууд минь ярьж сургадаг нь үнэн үг юм. Хүн эхээс төрөхдөө удамшлын болон олдмол элдэв гажиг согоггүй төрсөн бол эрүүл биетэй байдаг. Төрсөн тэр л үеээсээ байгалийнхаа хуулийг дагаж, зөв жамаар өсч торнисоор амьдралд хөл нийлүүлэн алхдаг. Өтөг бууцан дээр унаж төрсөн хурга, ишиг хүйн халдвараар өвдөхгүй өсдөг. Газар шороон дээр унаж төрсөн унага ботго, янзага бас өвдөлгүйгээр өсч ториндог. Гэтэл эмнэлгийн төрөх өрөөнд ариун цэвэр газар сахисан газар төрөөд элдэв өвчин үүсэх нь бас л нэгийг бодогдуулна.
            Хүн өөрөндөө махан биендээ дээд ертөнцөөс илгээгдсэн эрчим хүчээр тэжээгдсэн дээд сэтгэхүйтэй дэлхий ертөнцийн нэг л эгэл тасархай мөн юм. Ингээд үзэхлээр хүн бол эх дэлхийдээ татагдан оршдог жижиг ертөнц л гэсэн үг. Хүн өөртөө дэлхий ээжтэй адил цөмтэй инергитэй, янз бүрийн харьцаат оршихуйтай. Хүний махан биед илгээгдэн орж үхэх үхтэл хамт байдаг тэр эрч хүчийг сүнс гэдэг юм болов уу? Ямартай ч сүнс махан биеэс гарч, үхсэн гэгдэх бие хөрч хөшдөг, улмаар ялзардаг. Гэхдээ бидний үздэг физикийн хуулинд “Энерги шинээр үүсдэг устаж үгүй болохгүй” гэж сургадагт би бас эргэлздэг нэгэн. Анагаахад заахдаа өөх тос идвэл дулаан ялгарч хүний эрч хүч нэмэгдэнэ гэж заасан байдаг. Эрт дээр үеэс “хониний махаар шөл хийж уухад эрч хүч ордог” гэж үе улуамжлан сургасан бас л нэгийг бодогдуулна. Хүний биед дулааны энерги ялгарч аривжиж байдаг.
Хүний энерги гэдэг маань ерөнхийдөө хүний биеийн эд эсийн доторхи бодисийн солилцоо зөв сайн явагдаж элдэв хорт бодис биед хуримтлагдаагүй үед булчин шөрмөс, эд эрхтэн бүрт ажиллаж байгаа үед хүний биед бодисын солилцооний явцад зохих хэмжээний энерги ялгарч, тэр энергий нь хүний биеийн эрч хүчийг нөхцөлдүүлж байгааг хэлдэг. Хүний биед байгаа энерги нь хүний биеийн ажиллах чадвар эрч хүчийг өгдөг. Хоол хүнсээ зөв хэрэглэж, элдэв эрдэс минерал, амин дэм болон амин чухал уургууд, өөхний хүчил глюкозуудаар баялаг хүнс хэрэглэж байгаа үед эд эс тээжээлээр бүрэн хангагддаг. Энэ үед хүний биеийн эрхтэн, эд эсээр энерги чөлөөтэй эргэлдэж байдаг. Ийм үед хүний гэрлэн бүрхүүл бүх биеийг нь ойролцоонд бүрхэж гэрэл цацруулан өндөр хэлбэртэй байрлан байдаг. Эрдэмтэт судалгаагаар хүнд сүнс гэж байдаг бөгөөд сүнсний жинг хүртэл тодорхойлсон байдаг. Орчин үед хүний сүнсийг олон орны эрдэмтэд судалж байгаа боловч оносон нэг дүгнэлтэнд хүрч хараахан чадаагүй л байна. Харин дэлхийн бөмбөрцөг дээр 116 төрлийн урсгал шашин байдаг. Эдгээр олон шашингууд нэг л бурханыг олон нэрээр нэрлэн шүтэж бас хүний сүнсийг ариун тайван байлгах тухай номлон сургаалууд гарган шүтдэг байна. МТӨ 5 –р зууны үед Энэтхэгт хүний сүнс сэргээх эмчилгээг хийж байсан. Мөн бурхан Буддагийн үеэс хүний сүнсийг арилж үгүй болох үед нь дуудаж ирүүлдэг, нас барсан хойно нь хорогдсон сүнсийг хөөж арилгахаар ном уншдаг байсан. Одоо ч тэр үйлдэл, уншлага нь сэргэсэн байна. Бурханы хүү Есүс нь үхээд зургаа хоносон хүний сүнсийг буцаан оруулж амилуулж тэр амилсан хүн нь өөрийг нь даган явж байсаныг Библийн судартаа бичсэн байдаг.
            Эрт дээр үеэс хүнийг айлгаж цочоож болохгүй, хэрэв гэнэт хүчтэй цочролд орох, айх үед хүний сүнс нь зайлдаг гэсэн сургааль байдаг байсан. Ялангуяа бага насны  хүүхдийн сүнс айх үед их хурдан зайлдаг буддагийн сургаалд байдаг гэж дээр үеийн лам нар хэлдэг сургадаг байсан. Түүгээр ч барахгүй муу сүнс хүнд орчихдог гэж сургадаг. Муу юмны салхин доогуур орох дургүй байсан нь учиртай. Библийн сударт Есүс муу сүнс ороод өвчлүүлж байсаныг арилгаж эдгээсэн тухай болон нэг хүнээс 12 муу сүнсийг хөөн зайлуулж ойр билчиж явсан гахайд оруулж байсан тухай бичсэн байдаг. Ер нь муу зүйлд дурлах, шунах архины донтой болох зэрэг дон үүсгэдэг нь муу сүнснийх гэж Буддагийн сургаальд үздэг байсан ба тохирох таринийн заслууд хйидэг байсан. Энэ бүгдээс үзэхэд ямар нэг өвчин дээрхи энергийн алдагдал, сүнсний өөрчлөлтэй шууд холбоотой гэдэг нь хэнд ч тодорхой боллоо. Энэтхэгт эртний хүмүүс сүнсээ тайван байлгадаг, биеийн энергээ зөв сайхан байлгадаг дасгал хийж, үүнийхээ үр дүнд урт насалж, залуу нас нь урт байсан нь эрдэмтэдийн судалгаагаар нотлогдсон. Мөнхийн залуу байлгаж урт наслуулдаг тэр дасгал нь ердөөл 6 ширхэг тоотой дасгал байдаг. Энэ дасгалуудыг өдөрт 21-25-н удаа хийж заншсвал залуужих төдийгүй урт насалдаг нь хийж заншсан хүн дээр батлагдсан юм. Эдгээр дасгалуудыг сургаагүй хүн байвал Урт наслахын үндэс вэб сайтаас үзэж сурч болох юм. Эсвэл 91192367 утаснаас лавлан суралцаж болох юм.
Ер нь Амерки, Германы нэртэй эрдэмтэд судлаачид хүнийг өвчлүүлэх шалтгаан нь өөрийн сэтгэл оюунтай шууд холбоотой гэж үздэг хандлага их болсон. Энэ нь ямар нэгэн хүн ”чи өвдсөн байна” эсвэл өөрөө “миний энэ тэнд өвдсөн байх, манай удмыхан тийм өвчнөөр өвдөж үхдэг” гэх мэт өвчний голомтыг өөртөө бии болгодог. Тэр нь дотоод сэтгэхүйгээ жолоодон түүндээ байнга хандуулсанаар нөгөө хүссэн өвчин нь бодитой болж илэрдэг байна. Зарим эмч нар “танд хавдар өвчин тусчээ, хавдар өвчин ямарч эмчилгээгүй энэ өвчнөөрөө та үхнэ” гэж шууд өвчтөнд хэлдэг болсон. Түүгээрч барахгүй хавдарын мэргэжилээр олон жил ажилсан хувьдаа 2-3 үзлэгийн кабинтай түүндээ өндөр үнээр үзлэг хйидэг зөвлөх, професор хүртэл “та тэд хоноод үхнэ” гэж зурхайд үзсэн юм шиг хэлдэг болсон жинхэнэ сэтгэлээр алдаг алуурчин гэлтэй. Эрүүл мэндийн яамны бодлогоор хавдарыг эмчлэх эмнэлэгийн дэргэд “хөнгөвчлөх” нэртэй тасаг нээж, түүндээ хэвтүүлсэн бүх хүнийг бурханы оронд илгээдэг болжээ. Ингэж хар нүхний онолоор, сэтгэл санаагаар нь өөрсдийг нь үхлийн хар энергид хүчтэй цохилт өгч жинхэнэ алуурчид болж байгаа нь даанч эмэгнэлтэй яа.
Яагаад? Яагаад? Хүнийг өөрийнх нь сэтгэлээр алах энэ аюулыг сонгох боловоо? Түүний оронд хүнийг өвчлүүлэхгүй байлгахаар хамгаалах тогтолцоогоо зөв жолоодоход нь тусалж элдэв өвчнөөс сэргийлэх, өвчилсөн үед нь илааршуулах өөрийн дотоод сэтгэлгээг жолоодож сургах хүн ардаа сургах, элдэв сайн энергийг хуримтлуулах бясалгал хийлгэх болон ардын уламжлалт шилдэг эмчилгээг хэрэглэх, ийм үйлчилгээтэй сувилал олныг нээж түүндээ ард түмэн өөрөө хүссэн хугцаагаараа сувилуулдаг болгох нь орчин үед тохирно.
Түүнээс биш 7-10 хоногт эдгэрч илааршдаг өвчин гэж даанч үгүй шүүдээ. Яагаал сувилалд 21 хоног амрах нь зүйтэй. Сувилалдаа тохирсон хоолны эмчилгээг хийхээс гадна ямар хоолыг ямар өвчний үед идэж бахыг зөвлөн ойлгуулах нь чухал байна.
Хүний сэтгэл санаа тайван, эрүүл саруул, баяр цэнгэлтэй, хайр сэтгэлтэй байгаа цагт хэзээ ч хөгширдэггүй. Ер нь хүний сэтгэлгээний түвшингээр хүний насыг тодорхойлох нь хаигийн зөв арга.судлаач Эмерсон “хүн амьдралдаан аргаа барж, үйдаж эхлэнгүйт насаа тоолж эхэлдэг гэжээ” гэжээ. Лондонд 84 настай мэс заслын эмч эрч хүчтэй ажиллаж, мэрэгжлээ улам боловсронгуй ололт гаргаж, Ж. Бернард Шоу – 90 насандаа суут бүтээлүүдээ туурвин байсан. Сэлгэл судлаач Ж. Мерфийн эцэг 70 настайдаа франци хэл сурч, түүндээ тэхгүүлэх мэргэжилтэн болж байсан. АНУ-н ерөнхийлөгч асан Герберт Гувер өндөр настай болсон хойноо хөдөлмөрийн чадвар нь маш сайн байсан. Ер нь ухаантнууд өндөр насандаа шинжлэх ухааны нээлтүүд хийж хөгшрөхгүй мөнхийн оюун ухаанаараа бишрүүлж байсан. Үүнээс үзэхэд оюун ухаан хөгширдэггүй, мөнх ёүнсний төлөвшилт туршлагажилт мөн.
Бидны дотоодод оршин амьдралыг минь тэтгэж байдаг бурхны ивээлийг зөв танин мэдэж зөв жолоодож чадах л юм бол бүтэхгүй биелэхгүй юм гэж огт болох нь ээ.
Миний эцэг Б. Данзанпэрэнлэй намайг бага байхад ээж минь шинэ дээл хийж өмсүүлэх үед “Хойт хормойг нь хонь хурга урд хормойг нь унага даага, дотоод хормойг нь домботой шар тосоор мялааж, юу сансан есөн цагаан хүсэл чинь сэтгэлчлэн бүтэг” гэдэг байсансан. Есөн цагаан гэдэг сайн сайханыг хүсэх буюу сүү шиг цагаан сэтгэлээр хүсэх, юуг ч хүснэ, сэлгэлчлэн бүтдэг байхыг ерөөдөг нь манай монголчууд эрт дээр үеэсээюу л хүснэ, тэр нь сэтгэлчлэн бүтдэг ертөнцийн нууц хуулийг мэддэг төдийгүй ерөөл болгон хэрэглэдэг заншилтай байсныг гэрчилж байна. Амеркийн сэлгэл судлаач Уильям Жеймс, дотоод ухамсартаа дурслэн сэтгэж түүндээ итгэл үнэмшилтэй байдаг бол заавал биелдэг гэж сургадаг байжээ. Үүнээс үзэхэл сайн явах санааных сайхан явах заяаных гэдэг үг ч бас ортой бодит сургааль мөнөөс мөн. Түүгээр ч барахгүй эзэн хичээвэл заяа түшнэ гэдэг үг ч бас хүний дотоод сэтгэхүйгээ зөв жолоодож сургахад зориулсан эртнмй мэргэдийн үгийг үе дамжуулан сургааль богон уламжилсан байна.
Иймд малчин монголчууд чинь ертөнцийн агуу их сургаалийг аль хэдийнээ амьдралд хэрэгүүлэн үе уламжлуулах сургаальт улс, зүйр цэцэн улс болгон үлдээж байжээв орчин үед түүнтйгээ ухамсарлан ойлгож дотоод оюун санаагаа төвлрүүлэх л үлдээд байна. Инжэг чадах л юм бол хэний ч нийгэмд хөлөө олон, хөрөнгө мөнгөний чадалгүгээр зорьсондоо хүрч, аз жаргалтай, элбэг дэлбэг аиьдарч, эрүүл саруул эрч хүчтэй, залуу насаа уртасган, таны тэр хичээл зүтгэл чинь таныг мөнхийн амьдралд хөтлөхөд чинь туслах болно. Тэгэхдээ ямарч ажилгүй зүгээр л зүрээр л хоосон мөрөөддөг болж болохгүй заавал эзэн хичээвэл заяа түшдэг буюу өөрөө өөртөө ажиллан байж хүсэх нь зөв. Зөв цагаан хүсэл гэлэг бол сайн үйлс байдаг. Харин арван хар хүгэлд хөтлөгдвөл алгийн хар шулам болж амьдын болон хойтын тамд унана гэж бүх шашны номуудад сургасан байдаг. Зарим шашны номд архи бол чөтгөрийн шээс тамхи бол тамын галын утлага гэсэн байдаг.
Ôðàíöûí Æ.Ðóññîãèéí íýðýìæèò äýýä ñóðãóóëèéí ïðîôåññîð, ñýòãýë çàñàë÷ Øàðëü Áîäîèí áîë ñýòãýë ñóäëàëûí îëîí àæëóóäûã óäèðäàí çîõèîí áàéãóóëñàí ãàðàìãàé õ¿í áàéæýý. Òýðýýð 1910 îíä äîòîîä óõàìñàð, íîéðñîõîîñ íààãóóð òàéâøèðñàí íºõöºëä ñýòãýõ¿éí ¿éëäëèéã õ¿ëýýæ àâäàã áîëîõûã íîòîëñîí þì.
Çàëáèðàë ãýäýã áîë þó õ¿ññýíèéã íºõöºëä¿¿ëýã÷ õ¿÷ ìºí. Çàëáèðëûã ºã뺺 íîéðíîîñ ñýðýõ ¿åä, ýñâýë óíòàõûí ºìíº ¿íýí ñýòãýëýýñýý ¿éëääýã. Õ¿íèé ýð¿¿ë  ìýíä ãýäýã áîë ãàíö ººðºº òºäèéã¿é á¿õ äýëõèéí åðòºíöèéí öàð õ¿ðýýíèé íýãäìýë áîäèò ç¿éë þì. Åð íü äýëõèé åðòºíöèéí àìàð àìãàëàí áàéõ íü ÷ áàñ ìºí äýëõèé äàõèíû öàð õ¿ðýýíèé íýìãäìýë çàëáèðëààñ õàìààðíà.
Á¿õ åðºíòöèéí õ¿ì¿¿í òºðºëõòºí Ìîíãîë ýõ ãàçðûí íýã öàãò íýãýí çýðýã ýð¿¿ë, ýíõ àìãàëàíãèéí òºëºº íýãýí çýðýã äàâòàìæòàéãààð çàëáèðàõàä ìàíàé ãàðèã àìàð àìãàëàí, õ¿í çîí ýð¿¿ë, ñàéõàí áàéõ áîëíî.
Èéìä íýãäìýë ñóïåð îíîëîîð áóþó íýã ìº÷èä íèéòýýð íýãýí çýðýã ýð¿¿ë ýíõ, àìãàëàíãèéí òºëºº çàëáèð÷ ñóðàõ íü ÷óõàë þì . Çàëáèðëûã íýã ºäºð áèø áàéíãà çàëáèð÷ ñóðàõ õýðýãòýé.
Õ¿íèé áèåä ººðò íü á¿õ ýä ýñ, á¿õ ìýäðýëèéã, áóë÷èí øºðìºñ, ÿñ, ìàõ áîëîí  óðñ÷ áóé æèæèã àòîì á¿ðèéã øèíý÷ëýí ýð¿¿ëæ¿¿ëýõ ìåõàíèçì áàéäàã. Õ¿í ººðºº ¿¿íèéãýý ìàðòàí ººðèé㺺 àëü íýã õ¿íä, ýñâýë ýì÷èä äààòãàõûã çîðüäîã. Ãýòýë õýíä ÷ ýíý ìåõàíèçìûã óäèðäàí æîëîîäîõ äîòîîä óõàìñàð áàéäàã. Ãàãöõ¿¿ ººðºº ë ¿¿íèéãýý íýýí àæèëëóóëæ ñóðàõ õýðýãòýé. Áóðõàí áèäýíä äóòóó þì ºãººã¿é ãýäãèéã ë îéëãîõ íü ÷óõàë.
Áóðõàí áàéíà ãýäãèéã Ãåðìàíû ýðäýìòýí Ìèõàèë Ãåëëåð 72 íàñàíäàà ìàòåìàòèêèéí îíîëîîð íîòîëñîí áàéäàã. ̺í Ãåðìàíû ýðäýìòýä ñ¿íñ áàéäãèéã æèíòýé íü íîòîëñîí. Ñ¿íñ ãýäýã áîë õ¿í áà àìüòíû äîòîîä åðòºíöèéã íºõöºëä¿¿ëýã÷ ýð÷èì õ¿÷ ìºí þì. Ñ¿íñã¿é áîë ìºõºëä õ¿ðíý. Ñ¿íñíèé õ¿÷ýýð öîã çîëáîî, õèéìîðüòîé áàéäàã. Õ¿í ººðºº åðòºíöèéí òàòàëöàëä îðøèí áàéäàã æèæèãõýí åðòºíö ìºí. Õ¿íèé äîòîîä ñýòãýõ¿é íü ñ¿íñ ìºí. Íýã áèåä áàéãàà ñ¿íñ íü ºìíº íü õýä õýäýí áèåä îðøèí áàéæ, òýíäýýñýý óëàì öóëàì äàäëàãà òóðøëàãà îëñîí áàéäàã. Èéìò Ìîíãîë àðäûí ç¿éð ¿ãýíä “ªìºí óðãàñàí ÷èõíýýñ õîéíî óðãàñàí ýâýð íü óõààíòàé“ ãýäýã. ßëàíãóÿà 2000 îíîîñ õîéøõè òºðñºí õ¿¿õäèéí óõààí 1900 îíû ¿åä òºðñºí õ¿¿õäèéí óõààíààñ èë¿¿ èõ äàäëàãàòàé, òóðøëàãàòàé áàéãàà. Èéìä ñóðãóóëèéí ñóðãàëòûí òîãòîëöîîã æèëýýñ æèëä óëàì áîëîâñðîíãóé áîëãîí òºãºëäºðæ¿¿ëýõ íü ÷óõàë þì.
Áóðõàí ººðºº ñ¿íñèéã àðèóòãàí, öýâýðëýæ áàéäàã. Õ¿íèéã íàñ áàðñíû äàðàà äýýä òýíãýðò ñàéí ñ¿íñèéã àâäàã ãýñýí ñóðãààëèóä á¿õ øàøèíä áàéäàã. Õàðèí ìóó ñ¿íñèéã Ñàòàí ãýã÷ àâäàã ãýæ Õðèñòèéí ñóðãààëüä áàñ áàéíà. Ãýõäýý áàñÑàòàí ìóó ñ¿íñ áîëãîíûã ÷ á¿ãäèéã àâäàãã¿é. Ìóó ñ¿íñí¿¿äýýñ  ñàéíûã íü àâäàã. Õàðèí àâàãäààã¿é ìóó ñ¿íñí¿¿ä õàà ñàéã¿é õàäíû àãóé, õàðàíõóé í¿õ, ýçã¿é áàéøèí, ýðãý æàëãà çýðýãò õýðýí òýíýæ áàéäàã. /øàðèëûí ãàçàðò /
Ýäãýýð ñ¿íñ íü õ¿íèé áèåä óóõ ç¿éëèéí õàìò îðäîã ãýæ ¿çäýã. Ýðò äýýð ¿åýñ Ìîíãîë÷óóä øàðèëûí ãàçàðò óóæ èäýæ áîëîõã¿é ãýäýã íü ó÷èðòàé, Ýðòíèé ¿ëãýðò øèëýí ëîíõîíä õîðîí ìóó ñ¿íñ îðæ, äîòîðõè øèíãýíèéã óóõ ¿åä õ¿íä îðäîã. ¯¿íèéã áóçàðòñàí ãýæ ¿çýýä øàâõðàí õººõ òóñãàé íîì óíøëàãà , òàðíèéã õýðýãëýäýã áàéæýý. ìºí øàðûí øàøèíä “Ë¿éæèí” òàâèõ ãýäýã óíøëàãà óíøèæ ìóó ñ¿íñèéã çàéëóóëäàã ãýæ ¿çäýã áàéñàí íü îðòîé þì.
Таны дотоод сэтгэхүйг  (сүнс) хөгжүүлэх, ажиллуулах ганц хүч нь та өөрөө юм. Та дотоодод буй сүнс – бурханаал зөв зөв сайн жолоодож чадвал:
1.    Эрүүл саруул, эрч хүчтэй, өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна.
2.    Та өөрөө жинхнээсээ хүсч мөрөөдөж,  түүнийгээ дотоод сэтгэхүйтэй ярьж  мөргөн залбирч чадвал таны хүссэн бүхэн биелэнэ. Яагаад гэвэл бурханы өгсөн сүнс буюу бурханы хүүхэд чинь та өөрөө шүүдээ.
3.    Таны хүссэн залбирсан бүхэн биелж эхлэх үед та бурхандаа өөрийнхөө сүнс бурхандаа ямагт талархан баярлаж түүнийгээ баярлуулж сур. Тэгвэл та уламл их амжилтанд хүрэх болно
4.    Та их амжилтанд хүрэх бүрийдээ түүнээсээ 10% иас доошгүйг хэн нэгэнтэй хуваалцаж сур. Болж өгвөл их ядарсан зөв сайн сэтгэлтэнд хуваалцаарай. Харин хар амиа бодсон, амиа аргацаасан хүмүүстэй хуваалцах юм бол танд өглөгөөсөө өчүүхэн ч хуваалцахгүйгээс гадна, тэд нар өөрсдөө бас үгүйрэлд дандаа орно. Яагаад гэвэл тэд нар бусдыхийг илүү харж атаархагчид төдийгүй, хар амиа бодогч, хүний тусыг өчүүхэн дөтий үнэлдэггүй хүмүүс. Тэдний заяаг нь бурхан шийдэж байдаг.
5.    Өөрт чинь ямарч өвчин хүргэхгүй байж чадах таний дотоодод буй сүнс - бурхандаа та өөрөө үүрэг үүрэг хариуцлагыг нь ойлгуулж байвал та өвдөх ч үгүй, өтлөх ч үгүй, урт наслах болно. Харин өөрийгөө ийм сайхан байлгаж байгаад нь түүндээ (өөртөө) талархаж баярлуулж сурах нь чухал. Үүнээс үзэхэд өөрийгөө л мартаж болохгүй шүү. Өөрийгөө мартахгүй гээд хар амиа бодож болохгүй.
6.    Та урт насал удаан жаргаж аз жаргалаар дүүрэн байх болно.
Өөрийгөө төгс төгөлдөр, аз жаргалтай, хангалуун сайхан амьдарч, эрүүл эрч хүчтэй, урт наслах сайхан үндэс болсон энэ хүү зарчимд тань дусал санаа нэмэрлэх гэж богинохон өгүүлэл бичин нилээд хугацааг тань үрснийг минь уучлаарай. Үүнээс их цаг зарж, илүү ихийг сонсох, мэдэхийг хүсэж байвал 91192367- утасаар лавлаж болно.
            Та болон таний үр хүүхэд амгалан байх болтугай. Хорвоо дэлхий даяараа амгалан тайван байх болтугай.

2010 он. Гэдрэг овогт Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр

No comments:

Post a Comment