Wednesday, September 22, 2010

УРТ НАСЛАХЫН НЭГЭН ҮНДЭС БОЛ ЗӨВ ХООЛЛОЛТ /1-р хэсэг/

ӨМНӨХ ҮГ

Зөв хооллох нь эрүүл мэнд байж, урт наслахын нэгэн үндэс юм. Бие махбодийн эрхтэн тогтолцооны хэвийн нөхцлийг хангахад уураг, өөх тос, аминдэм, нүүрс ус, эрдэс зэрэг шим т тэжээлийн бодисууд зайлшгүй шаардлагатай байх бөгөөд эдгээрийг амьтан, ургамлын гаралтай олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хангаж өгнө.
Хүнсний бүтээгдэхүүний найрлаганд байх бодисууд нь өөрийн гэсэн илчлэгтэй,тэжээллэг чанарыг хадгалж бие махбодийг  инергээр хангах эх үүсвэр болж байдгийг бид мэднэ.
1 г уурагт бодис, нүүрс ус задрахад 4,1 ккал, өөх тос 9,3 ккал энерги үүсгэдэг. Энэ тоонууд нь илчлэгийн итгэлцүүр өөрөөр хэлбэл 1 г тухайн бодис исэлдэхэд үүсэх дулааны тоо юм. Дурьдсан  гурван шимт бодис биед 100% шингэж чадахгүй, хоол боловсруулах эрхтэний хэвийн үйл ажиллагааны үед уургийн   85%, өөх тосны 94%, нүүрс усны 95,6% нь шингэж  харин үлдэх хэсэг нь бүдүүн гэдэсрүү шилждэг байна. Хүний хэвийн амьдралд  баталгаатай хоол хүнсний хангамж, түүний эрүүл ахуй, шимт чанарын асуудал хамгийн чухал байдаг.
Үүний зэрэгцээ зөв хооллох нь эрүүл байх бас нэг үндэс мөн. Энэ удаад  бид эрдэс бодисын талаар ойлголт өгч, түүний ач холбогдлыг тодруулах зорилго тавилаа. Дараагийн нийтлэлдээ бусад  бодис тухайлбал аминдэм, фенолт нэгдэл, уургийн амин хүчил, тосны хүчлийн талаар  аль болох ойлгоход дөхөм байдлаар цуврал хэлбэрээр уншигчиддаа хүргэх болно.

                               ЗӨВ ХООЛЛОХОД  ЭРДЭС БОДИСЫН АЧ ХОЛБОГДОЛ

                  Хүний хоол хүнсэнд амьтан, ургамлын гаралтай зүйлс    шаардлагатай байдгийн учир юу билээ? Амьтдын гаралтай хүнс нь төгс чанартай уургийн  болон чухал аминдэмүүд, кальци, фосфор, төмөр  зэрэг элементүүдийн эх үүсвэр болдог.  Хүний хоногт авбал зохих  илчлэгийн 40 гаруй хувь, уурагт бодисын 70 орчим  хувь нь амьтдын гаралтай хүнснээс хангагддагийг  АНУ –д явуулсан судалгаагаар тогтоосон байна. Хэрэгцээт эрдэс бодисыг бүгдийг нэгэн зэрэг агуулсан хоол хүнс байдаггүй. Ийм учраас дутагдаж байгаа хоол хүнсийг өөр зүйлээр нөхөх шаардлага гарна. Хүн амьтдын бие махбодид эрдэс бодисууд нь өөр хоорондоо харилцан холбоотой олон үүрэг гүйцэтгэнэ.

Эрдсүүд нь бодисын солилцоонд оролцож тодорхой молекулын бүтцэд агуулагдана .Жишээ нь:Ургамлын хлорофиллд магни байдаг,  Эрдэс бодис нь бие махбодийн дотоод орчны  болон эсийн мембран бүрхүүлийн тэнцвэрийг хадгалах, бие махбодид явагдах био-химийн урвалуудыг идэвхижүүлж, ферментэт тогтолцооны уялдаа холбоог нөхцөлдүүлэн, дотоод шүүрлийн олон булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад нөлөөж, улмаар ходоод гэдэсний замын бичил биетнүүдийн амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй.

Хүн амьтдын бие махбодийн хэвийн ажиллагаанд фтор,селен,иод маш чухал хэрэгцээтэй элемент байхад харин ургамалд эдгээрийн хэрэгцээ бага байх жишээтэй. Мах, загасыг хүнсэнд хэрэглэснээр фосфор, төмөр, кобальт,цайрын эх үүсвэрийг хангах боловч кальциар хангаж чадахгүй.

Энэ бүгдээс үүдэн хоол хүнсэнд амьтан ба ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хослуулж хэрэглэх шаардлага гарч байна. Газрын хөрсний бүтэц найрлага харилцан адилгүй байдгаас түүнийг агрономын аргаар хэрэгцээт эрдсээр хангаж болно. Хоол хүнсэнд хэрэглэдэг цагаан будаа калцийн агууламж багатай учир өөр төрлийн хоол хүнсээр кальцийг нөхөж өгнө.

Хүмүүсийн хоол хүнсэнд нас харгалзахгүйгээр өргөн хэрэглэдэг юугаар ч орлуулашгүй нэгэн бүтээгдэхүүн бол сүү юм. Иймд сүүгээр төлөөлүүлэн зарим чухал эрдсийн талаар тайлбар өгºе.

Сүүний найрлаганд кальци, фосфор хамгийн тохиромжтой áóþó 1:1,5 харьцаатай ººðººð õýëáýë амархан шингэх хэлбэрээр агуулагдана. Сүүний бүх кальцийн 22% нь  сүүнийхээ ээдэмтэй нягт холбогдсон байдлаар өөрөөр хэлбэл сүүний казеины найрлаганд, бусад хэсэг нь фосфат, цитратын давс хэлбэрээр оршино.  Калцийн фосфатууд Са³(РО4)² мөн Са (Н²РО4) хэлбэрээр харин цитратууд нь Са³(С6Н5О7)²,Са(С6Н5О7) хэлбэртэй байна. Эдгээр давсны 30-40% нь жинхэнэ уусмал, нилээд хэсэг нь коллоид байдлаар оршино

Тэгвэл жинхэнэ уусмал гэдэг юу вэ?
Уусмал нь: Òухайн  ууссан бодис атом, молекул, ион болтлоо уусгагч дотроо жижиглэгдэн тархсан систем юм.
Сүүнд кальци, кали, натри, магни болон бусад давсны нэгдлүүд, чихэрлэг бодис нь жинхэнэ уусмал хэлбэрээр мөн ион – молекул тогтолцооны уусмал байдлаар оршиж  байдаг байна.

Кали, натрийн давсны нэгдлүүд цахилгаан задралд ороод ион байлдаар агуулагдана. Кали, натрийн  хлорид нь сүүний осмос даралт, цахилгаан дамжуулах чадварт нөлөөлдөг байхад  фосфатууд нь түүний буферийн тогтолцооны найрлаганд оролцоно. Сүүний  кальци, магнийн фосфат, нимбэгний  хүчлийн нэгдэл нь ион – молекул байдлаар оршино.

Коллоид уусмал гэдэг юу вэ?
 Булингар ба жинхэнэ уусмал хоерын завсарт орших дисперс тогтолцоог коллоид уусмал гэнэ. Ийм уусмалд ууссан  хэсгүүдийн хэмжээ нь бага, бас цахилгаан цэнэгтэй байна. Ууссан жижиг хэсгүүд нь усны молекултайгаа харилцан үйлчилгээтэй байдаг. Сүүний уурагт бодис нь усныхаа молекулуудтай ковалент, цахилгаан цэнэгийн холбоогоор холбогдож коллоид төлвийг үүсгэдэг.

            Хоол хүнсний фосфорын хэмжээ кальциас 2 дахин их байх үед уусдаг давс үүсэх ба хоол хүнсэнд 1:1,5 харьцаатай байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг.Ямар нэг элемент илүүдэх буюу дутагдах нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
         
          Фосфорыг илүү хэмжээгээр хэргэлбэл гэдэсний ханаар шимэгдэг кальцийн хэмжээ буурч, улмаар яснаас кальци гадагшлах явц ажиглагдах тул тухайлбал эмчилгээний зориулалтын хоол хүнсэнд кальци фосфорын харьцаа 1:1 (1:1,5-аас их биш)байвал зохино. Ийм зөв харьцааг зөвхөн  сүү л хангаж чадна.Энэ харьцаа тарагт 1:1,4, бяслагт 1:0,5 байхад үхрийн маханд 1:3,4, загасанд 1:7, ургамлын гаралтай зүйлээс вандуй 1:3,6, улаан буудайн талханд 1:4, төмс ,овъёосонд 1:6 харьцаатай байх ба зарим жимс, хүнсний ногоонд тухайлбал лууванд 1:1, алиманд 1:0,7 байх жишээтэй.
          Үүнээс үзвэл чухал элементүүдийн харьцаа нь төдийлөн тохиромжтой бус байдгаас хоол хүнснийг хэрэглэхдээ түүний жорыг зөв зохицуулах хэрэгтэй.
Жишээ нь: кальциар ядмаг цагаан будааг кальци ихтэй сүүтэй, талхыг цөцгийн тос, бяслагтай, махан хоолыг хүнсний ногоотой хоршуулж хэрэглэх нь зүйтэй.  Хүнсний ногоо нь амьтны гаралтай хоол хүнс хэрэглэх үед   үүсэх хүчлийг  саармагжуулах, хүний бие мах бодид эрдэс, аминдэм, уураг зэрэг бусад бодисын боловсролтонд  чухал ач холбогдолтой байдаг.
         
          Сүүний кальци нь хүчилтөрөгч, карбонил бүлэг, алкогольтой холбогдох шинж чанартай байдаг бөгөөд уураг болон полисахаридыг холбох нөхцлийг бүрдүүлж өгдөг  шинж нь хүнсний чанарт нөлөөлнө.
          Эрдэс бодис нь бие махбодийн физиологийн хэвийн үйл ажиллагааг хангах биологийн  чухал ач холбогдолтой .Жишээлбэл  кальци нь яс, шүд бүрэлдэх, мах булчингийн агшилт, цус бүлэгнэлтийг зохицуулах, мэдрэлийн сэрэл дамжуулах ажиллагаанд эерэгээр нөлөөлж байхад, харин дутагдах үед  ясан эд зөөлрөх, сульдаа өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг байна.
          Ясан эдийн бүтцэд кальци, магни, фтор, стронци, барий, берилли, титан, хар тугалга байрладаг байхад  төмөр, зэс, марганц, мөнгө, хром, кобальт, никель, лантанид нь эрхтэн тогтолцооны дотоодод байрладаг байна. Гэтэл  натри, хлор, кали, хүхэр, рубиди, цези,лити  эдгээр нь  бие мах бодид жигд тархаад өвөрмөц байдлаар нөлөө үзүүлдэг байна.


Эрдсүүдийг бие махбодид гүйцэтгэх биологийн үүргээр нь  3 ангилна. Энэ нь:

1.    Амьдралд зайлшгүй шаардлагатай  биологийн үйлчлэл бүхий язгуур махбодь         
 Энэ ангилалд  кальци, фосфор, кали, цайр, марганц, молибден, иод, селен,  хүхэр, магни, төмөр, кобальт багтаж байна.

2.    Чухал хэрэгцээтэй язгуур махбодь – энд  фтор, кремни, титан, ванади, хром, никель, хүнцэл, стронций, кадмий орно.

3.    Биологийн үүрэг нь харьцангуй бага судлагдсан язгуур махбодид лити, цезий,  литий,сурьма,мөнгөн ус, хар тугалга, радий,висмут,хөнгөн цагаан, германи,рубидии,цирконий,мөнгө орж байна.

          Эрдэс бодисууд  нь бие махбодийн дотоод шингэн - цус, тунгалагийн шингэний тэнцвэрт байдлыг барьж байдаг.Өөрөөр хэлбэл натри,  кали, кальци, магнийн катионууд, хүчлийн үлдэгдэл анионууд байна. Металлын нэмэх цэнэгтэй ионуудын катион,хүчлийн үлдэгдэл хасах цэнэгтэй анионууд ижил тоотой агуулагдаж байвал бие махбодийн дотоод орчин тогтвортой байж,бодисын солилцоо хэвийн явагдаж, эрүүл  байх болно.

          Ýðäýñ áîäèñóóä íü äýýä äîîä óðãàìëóóä, õ¿í àìüòäûí áèå ìàõáîäèä ººð õîîðîíäîî õàðèëöàí õîëáîîòîé îëîí ¿¿ðýã ã¿éöýòãýíý. Ýíý íü ýñ ýäèéí íàéðëàãàíä îðäîã, áèå ìàõáîäèéí äîòîîä îð÷íû òýíöâýðò áàéäëûã áàðüæ, ýñèéí ìåìáðàí á¿ðõ¿¿ëèéí òýíöâýðò áàéäëûã õàäãàлна. ̺í áèå ìàõáîäèä ÿâàãäàõ áèîõèìèéí õóâèðëóóäûã èäýâõæ¿¿ëæ, ôåðìåíòýò òîãòîëöîîíû óÿëäàà õîëáîîã íºõöºëä¿¿ëýí, äîòîîä ø¿¿ðëèéí îëîí áóë÷èðõàéí õýâèéí ¿éë àæèëëàãààã õàíãàõàä íºëººëæ, óëìààð õîäîîä ãýäýñíèé çàìûí áè÷èë б иетний  амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.


Хүнсэнд түгээмэл хэрэглэгдэх 100 г бүтээгдэхүүнд
байх хэмжээ



Шимт бодисууд
Эрдэс бодис (мг)
Са
Р
Fe
Иа
Mg
Ка
Өндөг
116
---
2,1
----
---
---
Гурил
29
132
2,0
--
--
--
Мах
10
210
2,8
65
--
334
Сүү
120
95
0,1
--
--
--
Цагаан будаа
20
64
2,3
--
50
120
Хөц будаа
28
323
8,3
--
44
122
Чацаргана






Нохойн хошуу
26
8,0
11,5
5,0
8,0
23
Нэрс






Шар буурцаг
63
369
4,7
10,0
--
56
Хүнсний ногоо
47,5
31
11,0
22,2
16,0
188
Бяслаг
1050
580
0,5
14,0
17,0
25,0
Ааруул
150
217
0,4
41,0
23,0
112
Ээзгий
   --
  10,2
  --  




           Хүснэгтээс үзвэл: Хүний хэвийн амьдралд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм мөн 60 орчим төрлийн эрдэс бодис шаардлагатай бөгөөд үүнийг хангахад  ургамлын болон амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн  гол үүрэг гүйцэтгэнэ.  Олон улс оронд тухайлбал ОХУ, Япон, Герман , Монгол  Улс хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь шимт тэжээлийн бодисуудын  хэрэгцээг хүн амынхаа  ажил эрхлэлт болон насны онцлог, хүйсийн ялгаа, физиологийн онцлогт тулгуурлан тогтоожээ.
         
          ОХУ, Монгол Улсад хүн амынхаа хоол тэжээлийн бодисын норм хэмжээнд уурагт бодис, өөх тосны хэмжээг нилээд өндөр төвшинд авч үздэг байхад ДЭМБ –н зөвлөмжинд тухайн орны хүн амын биеийн  дундаж жинд уургийн аюулгүй доод төвшинг бодож гаргасан байдаг байна.
          Монгол хүний хоол хүнсний физиологийн нормыг  мэргэжлийн судлаачид  1981 онд Ш.Чадраабал, Д.Баянбилэг, Ц.Дашдондог нар боловсруулж, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан 1997, 2000 онд м.Оюунбилэг, Д.Эржен, Б.Энхтунгалаг, Ё.Думаа, Ж.Батжаргал нар судалгааг үргэлжлүүлэн  “ Хүн амын хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ “ нэртэйгээр боловсруулан, зохих байгууллагуудаар батлуулсан норм одоог хүртэл мөрдөгдөж байгаа юм.
          Энэ нормын дагуу  хүүхдийн насны байдлаар эрдэс бодисын физиологийн хэрэглээг гаргасан байна.
          Хүснэгт 1

Нас
Эрдэс бодис мг
Нас
Эрдэс бодис мг
Са
Р
Fe
Са
Р
Fe
0-3 сар
260
360
1.3
4-7
850
1275
11
4-6 сар
324
524
1.81
8-10
900
1350
11
6-11 сар
516
547
4.0
11-14
1200
1800
13-16
1-3 нас
511
782
7.1
15-17
1200
1800
13-16
 
Хүснэгтээс үзвэл: Õүүхдийн нас ахих тутамд кальци,фосфорын хэмжээ нэмэгдэж байна. Төмрийн хэмжээ 11-17 нас охидуудад хөвгүүдийхээс арай илүү шаардлагатай байна.
          Монгол хүний шим тэжээлт бодисын физиологийн нормыг насанд хүрсэн хүнд тооцсоноор уураг 106 гр,өөх тос 100 гр,нүүрс ус 374гр,илчлэг 2900 ккал байна. Эрдэс бодисоос кальци 800 мг,фосфор 1200 мг,төмөр 15мг байна.

Жишсэн дундаж хүнд хоногт ноогдох хүнсний
бүтээгдэхүүний найрлага

Хүнсний бүтээгдэхүүний
Хоногийн хэрэгцээ (гр)
Эрдэс бодис (гр)
Са
Р
Fe
Мах,махан бүтээгдэхүүн
230
23
283
6,4
Сүү,сүүн бүтээгдэхүүн
380
456
361
0,38
Гурил,гурилан бүтээгдэхүүн
340
132,6
448
6,8
Цөцгийн тос
27
5,94
5,13
0,05
Сахар,чихэр
60
-
-
0,18
Төмс
120
9,6
45,6
1,08
Хүнсний ногоо
200
68
62
1,2
Өндөг 
7,0
8,12

0,15
Ургамлын тос
25
-
-
-
Загас,загасан бүтээгдэхүүн
4,0
1,5
8,1
0,02
Будаа
4,5
46
37,3
1,03
Жимс жимсгэнэ
280
44,8
30,8
6,16
Хоногийн нийт хэмжээ

796,7
148,1
23,4
       
        Хүнсний бүтээгдэхүүний найрлаганд харилцан адилгүй хэмжээний эрдэс бодис агуулагдаж байна.Кальци,фосфор хоногт 1 гр шаардлагатай байдаг бол 1 л сүүнд 1,165 гр кальци,0,912 гр фосфор,магни хоногийн хэрэгцээ 400 мг байхад 1 сүүнд 131 мг агуулагдаж байна.Хоногийн хэрэгцээт цайр 15 мг байхад 1 л сүүнд 3,71 мг байгаагаас үзэхэд хоногт 1 л сүү бусад цагаан идээ хэрэглэх нь зүйтэй юмаа.



No comments:

Post a Comment