Wednesday, September 22, 2010

Зөв хооллолт бол урт наслахын нэг үндэс мөн


Эртний алдартай эмч, судлаачид, эрдэмтэд урт наслахын үндэс төдийгүй өвчнийг эмчлэх гол арга бол хоолоор эмчлэх нь эмчилгээний нэгдүгээр зарчим гэж үзэн баримтлагдаж байна. АНУ-ын алдар цуутай эмч, Нобелийн шагналт доктор Уоллок “жам ёсоор үхсэн хүн ба амьтан аль нь ч бүрэн хооллоогүйгээс буюу тэжээлийн доройтлоос хэрэгцээтэй зүйлүүд биед дутагдсанаас үхэлд хүрдэг” гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Иймд зөв хооллолт бол урт наслахын гарцаагүй нэг үндэс мөн. Буруу хооллолтоос илүүдэл жинтэй болж хэвлий болон булчинд, эд эрхтэнд өөхөн дусал хуримтлагдаж, эд эрхтэн эрүүл чийрэг чанараа алдаж элдэв өвчин хүрэх үндэс нь болдог. өвчин хүрэмтгий хүнд эрт хөгшрөлт явагдаж, нас нь богиносдог.
Өргөн  ширээн   дээр   өнгийн   будагтай   хөөмөл  хөөсөнцөр бялуу тавьж,   химийн бордоотой ногоог алаглуулж, элдэв химийн бодисоор уургийг нь түлж улайсгасан мах ба хиам зүсч өрсөн, өндөр градустай өнгөт архиар мэдрэлээ алдуулж, хийжүүлсэн чихэртэй элдэв будагтай усаар ясныхаа химийг соруулж, эрээн мяраан резинэн чихэр, бохиор үйрүүлж байхыг тансаг хэрэглээ гэхээ аль хэдийнээ больжээ. 
Хүний   биед   зайлшгүй   хэрэгцээтэй   90 гаруй   төрлийн   хүнсний  орц байдаг. 60 төрлийн эрдэс, 16-н төрлийн амин дэм, 12 төрлийн уураг, 3-н төрлийн ханаагүй өөхний хүчил гэх мэт бодисууд хүний хоол хүнсэнд ямар нэг хэмжээгээр орсон байх шаардлагатай. Жишээ нь: Бидний мэдэх нэг амин дэм ямар их ач холбогдолтойг авч үзье. АНУ-д алдартай эмч нар хорт хавдартай өвчтөнд хоногт витамин С-г 10000мг-аар бодож уулгаад эдгээж басныг дурдъя. Мөн үе мөчний болон сийрэгжилттэй хүнд 3 сарын турш апельсиний жүүсэнд тахианы мөгөөрс, ясны химийг уулгахад эдгэрдэг.
АНУ-ын алдарт эмч Мартин Картер ганцхан  зэсийн  дутагдалаар,  АНУ-ын  алдарт өмгөөлөгч Элен Джонс 44 насандаа мөн л зэ сийн дутагдалаар тус тус нас барсан. Тэд тансаг сайхан амьдарч, шилдэг тэргүүний гоо сайхнаар үйлчлүүлж, хамгийн сайн фитнесс клубт дасгал хийдэг байсан боловч үхлийн шалтгаан нь зэсийн дутагдлаас болж цус харваад амин чухал булчингуудад нь саажилт үүсч нас барсан нь тогтоогдсон байна. Америкийн нэрд гарсан олон  гоо сайхны шилдэг номууддаа жин хасах талаар сонгон ажиллаж байсан Стюард Буркер 40 насандаа ганцхан селений дутагдлаар зүрх нь гэнэт зогсон нас барсан. Эдгээр хүмүүсийн амьдрал хангалуун байсан. Зөвхөн эрдэс микро элемэнтүүдийг хоол хүнсэндээ хомсдуулснаас нас баржээ. Эдгээр баримтуудыг 1991 онд Нобелийн шагнал хүртсэн доктор Уоллокийн судалгаанаас иш татсан.
Үүнээс  дүгнэлт  хийхэд  ширээ  дүүргэсэн  тансаг  хэрэглээ  гол  биш, эрдэс, уураг,амин дэм зэрэг чухал агууламжтай нэмэлт хоол тэжээл хүнд зайлшгүй хэрэгтэй болох нь тодорлоо. Ер нь зөв тохирсон хоолыг боловсронгуй технологиор боловсруулж, зөв хэрэглэж заншхаас гадна, сайн чанартай тэжээл авч хэрэглэж байх нь апткаас элдэв химийн хор авч биеээ хордуулж байснаас хол дээр байх болно. Өвчин эмчлэх гэж өөрийнхөө мэдлэгийг зарцуулсан ажилтан, ажилчдад орлогын эх үүсвэр өгч байснаас илүү ач холбогдолтойг нийгэмд олгох боломжтой байна. Үүний гол санаа нь өвчнийг үүссэн хойно нь биш, өвчлөхөөс нь урьдчилан сэргийлж чадах чадвар мэдлэг эзэмших нь чухал юм. Үүний тулд эмч эмнэлэгийн ажилчид эрдэм мэдлэгээ уралдуулж, төрөөс нь нийгэмд эрүүл мэндийн талаар тодорхой арга хэмжээ авч байх нь зохилтой. Өмөн үү өвчнийг эмчлэхээр том төсөл хэрэгжүүлэх гэж мөнгө үрэхийн оронд янз бүрийн өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд эмнэлэгийн бүх ажлыг чиглүүлсэн төсөл гаргаж эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх үйлсийг эрүүл мэндийн байгууллагын эн тэргүүн зорилт болгох нь зүйтэй юм. Эмнэлэгийн орны тоог нэмэгдүүлэх нь гол биш, эрүүл мэндийн бүх талын сургалтуудыг явуулах нь хойшлуулашгүй зорилт юм. Хэрвээ төр нийгэм анхаарахгүй бол хувь хүн өөрөө өөрийгөө анхаарч, хаана энэ талын зөв сургалт явагдаж буйг эрж олоод суралцах нь чухал юм. Чухал сэдвээс түр хазайсныг уучлаарай.
         Нэг хүн хоногт өөрийнхөө өсөлт, нас жингээс хамаарч 250-350 гр мах, 2-5 ширхэг өндөг идэж уургаа нөхөх, эрдэс, давс, витаминаа нөхөхийн тулд,  0,7кг алим, 6-80л сүү, сүүн бүтээгдэхүүн, зарим ховор эрдэс, хүрэн манжин 300 гр, улаан лууван 250 гр болон төмс, мөөг, усан үзэм бабусад маш олон хүнсний ногооноос бор, селен, хром, ванади, төмөр, кальци, фосфор, кали зэрэг эрдэс давсаа нөхөхийн тулд 1 хоногт 5-7 кг хүнсний ногоо, 3-5 кг жимснүүд идэх шаардлагатай байдаг. Гэтэл хүний ходоод дээд зэргээр дүүргэж идэхэд 500 гр-аас илүүг гаргаж идэж чадахгүй. Үүнийгээ 4-6 цагт боловсруулна. Хэрэв хоол хүнсээр биед орох эрдэс бодисоо хангах гэж бодвол 4 цагаар 2-3 кг хоол хүнс идэх шаардлагатай байдаг. Гэтэл ходоод гэдэс бол механик моторч биш, хүн бас хоногийн 3ны 1 хугацааг унтаж амрах, 8-12 цагийн идсэн хоолоо шингээх  нормтой байдаг. Ингээд бодоход яаж ч бодсон хоногт 1 л буюу 1 кг-аас илүү хоол боловсруулах хүчин чадал, хугацаа үгүй нь тодорхой.
         Иймд бид ходоод гэдсийг хэт их ачааллаас хамгаалж, мөн эрдэс давс, уураг амин дэмийг бүрэн дүүрэн нөхөж, биеийн  энергээ нөхөж,  ямар ч өвчнөөс сэргийлж, урт наслах бололцоог эрэн хайх нь чухал юм. Орчин үед хамгийн гол нь байгалийн гаралтай, далайн амьтад, эх газрийн амьтадын яснаас гаргаж авсан болон өвс ургамалаас сайн технологиор зөв үйлдвэрлэж чанарыг нь хангасан баталгаатай нэмэлт хүнс л хүний биед байвал зохих эрдэс давс менирал, микро элемент, амин дэмүүд, уураг, сахар, коллегенийг нөхөж чадах боломжтой юм. Гэвч зарим олз хайгчид үүнийг ашиглан орц багатай хуурамч муу технологиор үйлдвэрлэсэн өндөр үнэтэй нэмэлт бүтээгдэхүүнээр олз олох, иргэдийг хуурч мэхлэх аюултай юм.
        Иймд нэмэлт хүнсийг хэрэглэхдээ үйлдвэрийг нь орц, хугацаа, технологийг нь сайтар судалж байж хэрэглэх нь зүйтэй.
         Зөв хооллолт бол хүний шавхагдашгүй энергийг нөхөх эх булаг мөн гэдгийг ямагт анхаарч байх нь зөв. Үүний тулд хүн хаана ч амьдарч, сурч, аялаж байсан ч, доорх хэдэн зүйлийг анхаарч байх нь чухал юм. Үүнд:
-Хоол хүнсээ зөв сонгож сурах
-Хоол хүнсээ боловсруулах технологи нь зөв байх
-Хэрэглэх хэмжээ нь тохирсон байх
-Хоол хүнсний бүтэц, орц нь тохирсон зөв байх
-Хоол хүнсээ идэх цаг нь тохирсон байх
-Ямар нэг өвчний шинж тэмдэг илэрч  буй үед хоолоо зөв зохицуулж сурах зүйтэй. Зөв хооллож заншсан хүн 180-200 насалж чадах бололцоотойг эрдэмтэд тогтоогоод байгаа.
-Идэж буй хоол нь ямагт хүний энергийг нөхөж чадах эрдэс, давс, минерал, уураг, өөх тос, амин дэм, микро элемент болон бусад хэрэгцээг хангаж чадахуйц байх.
-Хэрвээ хэрэглэж буй хоол хүнс нь хоногийн хэрэглэвэл зохих хэрэглээг хангаж хүрэлцэхгүй байвал нэмэлт хүнс заавал хэрэглэж сурах
За одоо би анхаарвал зохих зүйлийг бага зэрэг дэлгэрүүлж тайлбарлая.
-Хоол хүнсээ зөв сонгох нь хамгийн чухал байдаг. Жишээ нь: шүдгүй хүн, настай хүмүүс, хүүхэд насныханд машиндсан махтай, махыг нь сайтар чанасан эсвэлжигнэсэн тохиромжтой байхад биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг залуучууд болон тамирчдад олон төрлийн амьтдын бүхэл махан хоол, өөх тос сайтай хоол байвал зохимжтой.
-Боловсруулалт нь зөв тохирсон байх бас чухал юм. Жишээ нь: залуучуудад тос өөх сайтай шарж хайрсан хоол давамгайлж байхад, настай хүнд шөлтэй гурилтай, жигнэсэн хоол зохистой байна.
-Хоол хүнс нь хэрэглэх хэмжээг заавал тохируулж судлах хэрэгтэй байдаг. Ялангуяа удаан хугацаагаар хоол идэхгүй явж байгаад ихээр идэх нь ходоод гэдэсний үйл ажиллагааг хямралд оруулна. Энэ байдал удаан давтагдвал ходоод сунах, шархлах, ферментийг ялгаруулагч булчирхайн дутагдалд орох улмаар хавдар үүсэхэд дөхөм болж өгдөг.
-Хоол хүнсний орц нь тохирсон байх чухал юм. Жишээ нь: өсвөр насны болон бага насны хүүхдийн хүүхдийн хоолны орцонд улаан лууван, өргөст хэмх, вандуй, хүүхдийн будаа, сүү сүүн бүтээгдэхүүн давамгайлж байхад ид дунд насныханд элдэв хүнсний ногоонууд, мах, гурил давамгайлна. Харин 45-аас дээш насны хүмүүст ургамалын гаралтай хүнс, жимс болон бодисын солилцооны алдагдлаас сэргийлэх амин дэм ихтэй нэмэлтүүд хэрэглэх их шаардлагатай. Ялангуяа 35н наснаас кальцийг нэмэлт болгож авах нь чухал.
-Хоол хүнсний идэх цаг нь бас нэлээд чухал. Өлөөд хөнгөн, хялбар шингэх каш, будаан хоол, сүү сүүн бүтээгдэхүүн, өдөр уураг, өөх тослогтой хоол, оройд гурил, жигнэмэг, жимс, жимстэй будаа, жүүс, унтахдаа 250 гр шинэ тараг ууна.
-Хэрэв өвчний шинж илэрвэл зөвхөн хоол хүнсээр илааршуулж сурах нь чухал. Ер нь бүх өвчнийг илааршуулах увидас зөвхөн хоолонд байдаг. Жишээ нь: ханиад хүрч эхлэх үед нь сармистай хар шөл, царвантай шөл, аарцтай шөл ууж хөлөрдөг нь вирусыг хөлсөөр ялгаруулах гол арга юм. Харин зүрх бөөрний өвчинтэй бол давс багаар орсон өөх тос багатай булчин махтай ногоотой, ууранд болгосон хоол иддэг. Харин ходоод гэдэсний шархтай бол машиндсан махтай шөл, бантан, каш хэрэглэх гэх мэт. Ер нь ямарч өвчнийг эмгүйгээр зөвхөн хоолоор эмчлэх увидас байгаа гэдгийг баттай ойлгож авах нь чухал.
-Идэж буй хоолны орц нь биед байх энергийг зөв нөхөж чадвал хүн эрүүл байж чадна. Америкийн зарим эрдэмтэд судлаад хүний энерги алдагдалд орвол өвчин үүснэ гэж тогтоосон. Иймд хоолны найрлага орц боловсруулалт зөв байвал энерги нөхөж чадна. Харин боловсруулалт буруу байвал энерги нөхөх нь бүү хэл хор болдог. Жишээ нь: шарсан мах, ногоо тос нь зөвхөн ходоодонд зай бөглөн хоол боловсруулалтанд даралт үзүүлж, энергийн алдагдалд оруулна. Хэн ч түлэнхий мах, ногоо тос хор болон хувирдагийг мэднэ. Тэрч бүү хэл нэг тосоор олон дахин боорцог чанахад уг боорцог нь хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд тогтоосон.
         Одоо та өөрөө өөрийгөө сорьж үзнэ үү? Тоинд өөрийнхөө нүүрийг, гарын арьсыг үз. Хэрэв таны арьс хуурайшиж, үрчийсэн, атираа нугалаа үүсс байна уу? Хэрвээ үүссэн бол эмгэг өөрийг чинь дайрах гэж байгаа биш, дайраад эхэлснийх. Харин нүүр, гар, биеийн арьсаар улаан толбо, хар хүрэн толбо үүсч байгаа бол мөн л хөгшрөлт үүсэж, бодисын солилцоо алдагдсаных гэж үзээд гоо сайханд хандана уу? Яагаад гоо сайхны эмчид гэснийг болгооно уу? Америк, Япон, Герман зэрэг орны олонх эрдэмтэд “Гоо сайхан гэдэг бол ямарч өвчингүй эрүүл хүнийг хэлнэ” гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Үнэхээр ч үнэн үг. Хөл нь хазгар, майга болчхоод нүүрэндээ тосоор нялгадаж массаж хийлгээд ч яахав дээ. Хэрэв таны нүүрэнд ягаан, хар хүрэн толбо үүссэн байвал 6 сарын турш селенийг витаминуудтай уугаарай. Мөн чихэр идмээр санагдвал сахар, чихэр биш хром, ванадыг нэмэлт хоолондоо оролцуулж 6 сар тасралтгүй  хэрэглээрэй. Тэгэхгүй бол та сахарын өвчний эхний шинж цаашилсаар гүнзгийрч өдөр цаг тутамд сахарын өвчний тарианд байх аюултай. 1960-1970 оны үед оюутанд үзүүлэх сахарын өвчтэй хүн олддоггүй байсан бол одоо бараг айл бүрт 1-2 хүн сахарын өвчтэй, эсвэл шинж тэмдэгтэй байдаг болжээ. Энэ бол ухамсар, нийгэм 2-оос үүссэн хомсдол юм. Бас таны үс чинь орон дээрээ унасан байх эсвэл хуйх чинь халзраад байвал хар тугалаг дутагдсаных. Дээр үед халзан хүн ховор байсан. Одоо бол залуугаараа халзан болсон нь нууц биш юм. Хар тугалгын дутагдал даамжирвал чихний сонсгол ч мууддаг. Хар тугалга үсний болон сонсголын мэдрэлийн бүрхүүлд чухал нөлөөтэй. Мөн ясны кальци ууршихаас хамгаалдаг чухал шүтэлцээнтэй элемент бол бор юм. Бор дутагдсанаас шүд хэврэгшин яс сийрэгжилт үүснэ. Түүгээр ч барахгүй бор нь эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг дэмждэг. Бор дутагдвал бэлгийн дур хүсэл буурч, эрт хөгширдөг. Эдгээр микро элементүүд хүнсний ногоо, уулын жимсэнд их байдаг боловч хоногт орох хэмжээнүүдийг нөхөх гэж 5-7 кг ногоо жимс идэх шаардлага гарна. Гэвч энэ бол хүн идэх хэмжээ ч биш. Иймд зайлшгүй нэмэлт хүнс хэрэгтэй юм.мөн бидний хамгийн сайн мэдэх кальци хэмээх элемент дутагдахад 147 өвчин үүсдэг. Үүнээс хамгийн их тохиолддог нь уцсны даралт ихсэх өвчин юм. Мөн үе мөч, нурууны ясны сийрэгжилтийн хамт нууцаар явагдаж байдаг. Даралтны эмэнд засрахгүй, зөвхөн кальци хэрэглэхэд нөхөгдөн өвчин илаарших болно. Мөн их ханиаж цэр нус их гарах үед саластаар кальцийг ихээр алддаг тул түүнийг заавал нөхөх шаардлагатай. Гэхдээ химийн аргаар кальцийг нөхнө гэж хэзээ ч байхгүй. Зөвхөн амьтан ургамалаас гаргаж авсан кльциар нөхдөг. Ийм үед кальцийн дутагдалыг цусанд байгаа кальцийн хэмжээг нөхнө гэж буруу ойлгож болохгүй. Учир нь хүний дотор байгаа дотоод зохицуулах механизмаас зохицуулалт хийхдээ яснаас сорж цусандаа хийдэг учир уцсны кальцийг тодорхойлоод дутагдсаныг олж мэдэх боломжгүй. Яс нь энэ байдалд үргэлжлэх тутамд сийрэгжиж байдаг бөгөөд нэлээд даамжирсан хойноо рентгэнд тодорхойлогдох болно. Эдгээр олон төрлийн эрдэс давс минералуудыг зөвхөн амьтан ургамалын гаралтай хоол хүнс нөхөж чадна. Олон жилийн туршид тариаланг явуулсан хөрсөнд химийн бордоогоор бордож томруулсан хүнсний ногоонууд нь тэжээл болохоос хор болох нь илүүтэй. Чихэрлэг чипс нэг уутыг өндөр үнээр авч идэж өөртөө өөхөн бөмбөлөг хурмитлуулснаас уулын асганд ургасан аяга нэрс идэж микро элемент нөхсөн нь эрүүл мэндэд тустай. Эрдэмтэд өтлөлт ба өвчлөлт 2 нэг ойлголт мөн бөгөөд энэ нь чухамдаа хүний биеийн энергийн алдагдал гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Гэтэл үүний адил эрүүл хүнс бол биеийн оршин тогтнох эсийн бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Эсийн энергийг нөхөх үндэс нь хоол хүнс гэж үздэг билээ. Эсийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг орцтой хоолоор зөв хооллож чадвал таны урт наслах зам нээлттэй байна. Хоол тэжээлийн орцны дутагдал нь баян эсвэл хоосон гэж ялгахгүй. Ганцхан ухаалаг, зөв хэрэглээ л чухал юм. Ямар ч үед хэн ч байсан  зөв хэрэглээний төсөв өөртөө зарж сур. “Эд баялагаа алдвал багыг алдана”. Хэрэв та хоолны тодорхой зөвөлгөө авахыг хүсвэл бид тусална. Манайд таныг эрүүлжүүлэх болон сурталчилгааны хоёр төв ажилладаг.
Манай шуудангийн хаяг: Улаанбаатар-28, шх-121
Утас:91192367, 11301521, 88090020




Нэгэнт таны гарт таны эрүүл мэнд байгаа болохоор та өөрөө өөртөө эмч гэдгээ мартаж болохгүй нь. Таны сонгож боловсруулсан хоол чинь таныг элдэв өвчнөөс сэргийлэх төдийгүй, ямар нэг өвчнийг эмчлэх увидас байгаа.
         Хоолоор эмчлэх эмчилгээг Солонгос оронд маш сайн хийдэг нь бидний очиж танилцах бүрийд тод мэдэгдэж байлаа. Иргэн бүр нь энэ эрдэмд гарамгай суралцсан төдийгүй үр хүүхэддээ зааж сургаж байх юм.
         Гэтэл бид одоо эхлүүлэх гэж байдаг. Гэвч одоохон энэ эрдэмд мэрийн суралцвал хожимдох юм үгүй билээ.
         Дараагийн сэдэвтээ өвчний төрлүүдэдидэх хоолны зааврыг товчхон багцлан хүргэх гэж зорьсон болно.
         өөрийн биед ямар өвчин хүрч болзошгүй болон хүрчихээд байгаагаас шалтгаалан сонгох хоолны орцууд нь ондоон байх бөгөөд эмчилгээний хоолонд огт хэрэглэгддэггүй чамин, заримдаа жилд 1-2 удаа хэрэглэгддэг зочдын дайллаганы олон төрлийн хоолнууд манай монгол хоолонд бас их байдаг байна.
Зөвхөн өвчин эмчлэх увидастай хоолны тухай дараагийн сэдэвтээ цухас дурдаж болно. Хамгийн гол нь зөв сонголт, зөв боловсруулалт , зөв хэрэглээ чухал гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй биз.
Манай тооллоос өмнө амьдарч байсан Эртний Грекийн суут ухаант, хүний эмч Гиппократ “Хүнсний бодис маань эмч болж, эм маань хүнсний бодис байх ёстой” хэмээн хэлсэн байдаг. Тэрээр анх өвчтэй хүнийг эмчлэхдээ эмчилгээний 1-р шугамд хоолоор эмчлэх арга гэж заасан нь одоогийн Анагаах Ухааны уламжлалд хадгалагдсаар хөгжүүлсээр өдийг хүрсэн билээ.
        Тураал болон тэжээлийн дутагдал: Энэ нь хоногт идвэл зохих хоолны байвал зохих орц бүхий найрлага нь дутагдан, улмаар энэ байдал олон хоногоор үргэлжилвэл дээрхи эмгэг үүснэ. Ялангуяа бага насны хүүхдэд их амархан үүснэ. Эхийн хөхний сүүний орц найрлага гүйцэд биш, мөн ирж байгаа хоолны найрлага бүтцэд орох янз бүрийн уураг, эрдэс өөх тос, амин хүчил болон амин дэмүүд дутагдсанаас тураал тэжээлийн доройтол үүснэ. Юуны өмнө биеийн жин нь байх ёстой жингээсээ буурч, ямар нэг өвчнөөр өвчлөмтгий болно.
Тураалтай хүн ба хүүхдийн хоолны уураг, өөх тос, эрдэс амин дэмүүдийн орцыг сайжруулсан амархан шингэх боломжтойгоор боловсруулсан чанар сайтай хоолыг 4-5 цагаар өгч судална.
Зураг Сайн хооллуулна гэдэг бол их идэхийн нэр биш, амт чанар, орц нь бүрэн, зөв боловсруулсан, шингэц сайтай хоол байх ёстой. Тураалтай үед хоол боловсруулах замын эрхтэнүүдийн үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр алдагсан байдаг. Иймд хоолны найрлага орцноос гадна амархан шингэхэд зориулж хоолыг боловсруулна. Жишээ нь: мах нь машиндсан буюу сайтар жижиглэсэн . уураг нь хоногийн хэрэгцээг бүрэн хангасан байх ёстой. Мөн шарсан, ахйрсан, тосонд түлж болгосон, их өөх тостой хоолыг хэрэглэхгүй байх нь зөв. Хамгийн зохистой нь машиндсан махтай зутан, бантан ба каш, ялз чанасан янз бүрийн будаанууд байх ба голдуу шөлтэй байвал зохимжтой. Каш, бантан, өндөгний зураг. Шөлөндөө өндөг түүхийгээр нь хутган, эсвэл болгож хийх нь сайн. Мөн янз бүрийн нэмэгдэл хоолнуудыг тусгай заавраар зайлшгүй хэрэглэх нь чухал.
Нэмэлт тэжээлүүдийн зураг. Уургийн   дутагдалыг   нөхөх  хамгийн сайн хоол бол амьтны гаралтай хоол  хүнснээс өндөг, мах махан бүтээгдэхүүн, ургамалаас хамгийн их уурагтай нь шар буурцаг, вандуй, мөөгнүүд байдаг. Өөх тосноос оливийн тос, хонины сүү, адууны мах, тарваганы мах нь ханаагүй өөхний хүчилтэй байдаг учир судас хатуууралт өвчнөөс сэжргийлэх боломжтой. Адуу, тарваганы мах өөх нь хүний биед элчлэг үүсгэдгээрээ бусад амьтны махнаас илүү байдаг учир өвөл даарахгүй өлчир болгоно. Биед дулаан элч сайн уусч байвал биуийн нян эсэргүүцэх чадвар нь тогтвортой сайн байдаг. Бусад хүнсний ногоог зөв боловсруулж хэрэглэх нь зүйтэй. Мөн эхэсийн уургийг гөлөө өлөн 10 дуслаар 3-6 сараар уух нь үр дүн сайн байдаг. Эхэсийн уураг нь эд эсийн нөхөн төлжилт болон өсөн торинолтыг түргэсгэх нөлөө үзүүлнэ. Мөн өдөрт 2-4 ширхэг өндөг түүхий болон чанаж идэж байвал уургийн дутагдлаас гарах бололцоотой.
         Хоол боловсруулах замын алдагдал өвчнүүдээс сэргийлэх болон эмчлэхэд зөв боловсруулсан хоол хамгийн чухал хоол боловсруулах замын эрхтэнд амны хөндийн эрхтэнүүд, залгиур, улаан хоолой, ходоод, цөс, 12 хуруу гэдэс, нойр булчирхай, нарийн гэдэс, бүдүүн гэдэс орно. Эдгээр эрхтэнүүдийн янз бүрийн өвчнүүд болон мэс заслын дараах үеүдэд идэх хоол нь ерөнхийдөө ойролцоо байдаг. Үүнд: Махыг жигнэсэн, машиндсан, хүнсний ногоог зөөлөртөл чанасан байхаас гадна шөлтэй голдуу, мөн ууранд болгосон байвал зохимжтой. Хоолны хэмжээ нь 150-250 гр-аас ихгүй идэх цаг нь 3-5 цагаар байвал шингэц нь сайн байдаг. Хориглох хоол хүнс нь архи, дарс, пиво, халуун төрлийн ногоонууд, элдэв хурц амтлагчууд, тосонд чанасан, хуурсан, шарсан хоолнууд, боодог, хорхог, хуйцай зэрэгхурц хоолыг аль болохоор татгалзаж байвал зохилтой.
Харин ходоодны архаг үрэвслүүдийг дотор нь хүчил нь ихэдсэн ба багадсан гэж ангилна. Хүчил нь багадсан хүний хоол шингэц муу, үмхийгээр хэхэрнэ. Суулгах нь амархан байдаг. Ийм үед жанчивлангийн рашааныг хоолныхоо өмнө 30 минутын өмнө бүлээсгэж шимэж ууна. 18-21 хоног уувал сайн. Харин ходоодны хүчил ихэдсэн үед цээж хорсох, өтгөн хатах нь их байдаг. Ийм үед жанчивлангийн рашааныг хоолны 40-45 минутын өмнө хүйтнээр нь том балгаж ууна. Үүнийг 17-21 хоног уувал сайн. Харин ходоодны шарх болон хавдрын урьдал ба хавдар өвчний үед рашааныг хэрэглэж болохгүй. Иймд заавал эмчийн зөвөлгөөгөөр хэрэглэх нь зүйтэй. Хоол боловсруулах замын өвчнүүдийн үед хоолны бүтцийн доторх найрлагыг бүрэн шимэгдүүлж цусанд оруулж чадахгүй байх тохиолдолд орчин үеийн сайн технологиор хийгдсэн хүнсний найдвартай нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байх нь чухал юм.
Уургийг зөвхөн махан бүтээгдэхүүнээс биш, өндөг, шар буурцаг, мөөгнөөс орлуулан хэрэглэж болно. Хоол боловсруулах замын архаг үрэвслүүдийн үед гэдэсний дотор байдаг нянгуудын тэнцвэр алдагдаж ам эвгүй үмхий үнэртэй болох, арьсаар тууралт гарах, туурах, загатнах, хуурайших, ярших зэрэг шинжүүд илэрнэ. Ялангуяа хүчтэй эмүүд, химийн хортой эмүүд, туяа эмчилгээний дараа илэрнэ. Ийм үед гэдэсний нянгийн тэнцвэрийг хэвийн болгохын тулд гэдэс доторыг болон цусны элдэв илүүдэлээс цэвэрлэх нь эхний зорилт. Дараа нь сүү сүүн бүтээгдэхүүнээр гэдэсний нянгийн тэнцвэрийг засах эмчилгээг хийдэг. Энэ талаар зөвөлгөө авах шаардлага гарвал 91192367 утсаар зөвөлгөө авч болно. Гэдэс дүүрэх үед гэдсийг бүлээн тостой гараар хэвлийн баруунаас нар зөв тойруулан иллэг хийж, бүлээн жин тавьж болно. Хэвлий идээтэй үрэвсэлтэй үед ба мухар олгой үрэвслийн үед халуун жин тавихгүйг анхааруулъя.
         Хоолны хордлого болон хортой бодис ууж хордсон үед хамгийн эхний арга хэмжээ нь эмчид үзүүлэх. Яагаад гэвэл ямарваа  хордлого үүсгэгч нь цусанд шимэгдэн орж төв мэдрэлийг ба элэг, зүрх, бөөр зэрэг амин чухал эрхтэнг хордуулж шууд үхэлд хүргэх аюултай. Харин эмчийн тусламж авах хүртэл амжвал бэлэн цэвэр ус ба хүнсний сода байвал 1 л цэвэр усанд 5гр-ын халбагаар нэг сода хийж хутган найруулж ууна. Энэ нь ходоодны хорыг бөөлжүүлж гаргах ач холбогдолтой. Мөн цэвэрлэх клизм тавих, суулгах туулгах эм хэрэглэж болно. Гэхдээ нэн яаралтай эмнэлэгийэ тусламж авах шаардлагатай. Харин эмчилгээ хийгдэж гарсны дараа дээрхи хоолны эмчилгээг хийх нь зүйтэй.
-янз бүрийн гаралтай (диарей) суулгалт, наранд цохиулах зэрэг үед эмчилгээ хийгдсэний дараа мөн дээрх хоолны эмчилгээг хийх нь зүйтэй. Харин гэхдээ сүү, сүүн бүтээгдэхүүн (бяслаг, тараг, ээдэм) -үүдийг түлхүү хэрэглэх нь хордлого тайлах болон гэдэсний нянг тэнцвэржүүлэхэд их ач холбогдолтой байдаг. Хоол боловсруулах замын өвчнүүдийн үед эмчилгээнд туслагч нэг зүйл бол дасгал хөдөлгөөн, аяга долоох, сунаж мөргөх, суниах, хэвлийг түмбэгнүүлэх зэрэг олон дасгалуудыг тогтмол хийж байх нь тустай.
Сульдаа өвчний үед хэрэглэх хоол нь дээрх хоол боловсруулах замын өвчнүүдийнхтэй төстэй боловч витамин Д,А ихтэй хоол хүнсийн түлхүү хэрэглэх,  мөн кальцийн орцийг анхаарна. Сульдаа өвчний үүсэх шалтгаан нь маш нарийн олон нөлөөллөөс болдог учир эмчилгээний хоолноос гадна наранд шарах, агаарт аялуулах нь нэн чухал эмчилгээ болно. Мөн биеийн эсэргүүцэл сайжруулах дасгалуудыг тогтмол хийх нь чухал. Сульдаа нь зөвхөн хүүхэд төдийгүй настангуудад бас олонтоо тоиолддог. Ийм үед яс амархан гэмтэх, муруйх, тахийх, ядрах, турах, хоолонд дургүй болох зэрэг шинжүүд илэрнэ. Энэ үед эмчид яаралтай үзүүлж хоолны зөвөлгөө авч байх хэрэгтэй юм.
Халдварт өвчнөөр өвдсөний дараа болон химийн ба туяаны эмчилгээ хийлгэсний дараа хүний бие мах бодид эрүүл эд эсийн бүтэц, найрлага, тогтолцоо алдагдан, эд эс гэмтэх, тэжээлгүйтэх зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ. Энэ үед хамгийн гол нь эд эсийг хордлогоос, хэрэггүй болсон эд эсээс чөлөөлөхийн тулд цэвэршүүлсэн ус чаг мөөгний хандыг хоногт 2 л хүртэл ууж шээсийг ихэсгэх нь зүйтэй. Эд эсийн нөхөн төлжилтөнд хамгийн сайн нөлөөлдөг зүйл бол уураг байдаг. Уураг бол амьдарлын эх булаг ч гэдэг. Хоол хүнсэндээ махны уургаас гадна өндөг, мөөг, шар буурцагийн уургуудыг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ хамгийн их хэрэгцээг хангадаг уураг бол амьтны гаралтайн дотроос эхэсийн уураг байдаг. Эхэсийн уургийг 10 дуслаар хэлнийхээ доор 2 удаа дусааж хэрэглэдэг. Уургуудаас гадан бусад эрдэс, аминдэм, нүүрстөрөгч, өөх тос бас байх орцоороо хэрэглэгдэх шаардлагатай. Ялангуяа уураг аминдэмүүдийг ердийн хэмжээнээс яльгүй ихээр бодож хэд хоног хэрэглэдэг. Гэдэсний нянгийн ердийн байх ахрьцаа нь бас алдагддаг тул сүү, тараг, ээдэм, бяслаг, аарцыг хоолны найрлагандаа өдөрт аль ихээс нь оролцуулахнь зүйтэй.мөн хоол болоьсруулах замын салст бүрхэвчинд байдаг янз бүрийн ашигтай нянгууд нь хүчтэй эм болон химийн бодисын нөлөөнд үгүй болж, оронд нь эмгэг нянгууд үржиж, улмаар харшил туурах, ярших зэрэг өөрчлөлт орсон үед хоолны эмчилгээг аль болох амархан шингэхэд зориулсан байдлаар хийнэ. Гэдэсний нянгууд А,Д,В аминдэмүүдийн шимэгдэлтэнд оролцоно. Зарим микро элементийг цусанд сорогдоход ч нөлөөлнө. Ийм учраас аль болох аминдэмээр баялаг шинэ хүнсний ногоонуудыг хэрэглэх нь зөв мөн зэрлэг жимс жимсгэнүүдийг тэр чигээр нь ариутган эвэрлээд хэрэглэх зохимжтой.эдгээр хоолны эмчилгээ гамыг 1-3 сар сахихаас гадналууван, улаан лооль, хүрэн манжинг зууш болгон хоолондоо түлхүү оролцуулж хийх нь зүгээр. Орчин үеийн нэмэлт тэжээлүүдээс хамгийн чанартай нь Оросын “Ялма” компанийн эхэсийн уураг болон бусад амин дэмүүдтэй бүтээгдэхүүн байгааг бас дурьдахад илүүдэхгүй.
Цус багадах өвчин болон цусны (коррекци) найрлага, бүтэц өөрчлөгдөх- үед хоолны эмчилгээг маш нарийн журамтай хийнэ. Хоолны найрлагын зорилго нь цусны нөхөн төлжилтийг хурдан дэмжиж эмчлэхэд зорино. Үүнд: үхрийн элэг, хонины элэг, улаан лууван, хүрэн манжин, улаан лооль, жимс жимсгэнүүд орно.
Өндөг том жижиг. Эрт дээр үеэс Монголчууд хонины бор шөлийг цус сайн төлжүүлдэг гэж уламжлан хэрэглэж байсан.
Хонины бор махны шөлөнд түүхий өндөгийг нэг ширхэгийг хутгаад халуунаар нь уух нь зүгээр. өндөгнөөс ахмгийн чанартай нь бөдний өндөг байдаг. Бөдний   өндөгийг сайтар угааж, чанаж хальстай нь хамт идэх, мөн түүхий өндөгнүүд идэх нь цусны уургийг сайн нөхөж өгдөг.
элэгний зураг.Түүхий элгийг нимгэн хэрчиж, буцалсан халуун усанд дүрж, хар талхтай хольж идэж болно. Хоолны хачирт түүхий лууван, улаан лооль, хүрэн манжинг хэрэглэх нь сайн эдгээр нь янз бүрийн салат зууш хийх болон ундаа жүүс хийж боловсруулахадзохимжтой байдаг.
помидорны зураг. Харин хүнсэнд цуу болон нитритээр боловсруулсан хоол унднаас аль болох татгалзах хэрэгтэй. Мөн эрдэсүүд нэн чухал боловч кальцитай нэмэлт хоол хэрэглэвэл сайн.
Луувангийн зураг. Цусыг элэг болон ясны химд боловсруулдаг учир элэг ясны эмчилгээний нэмэлт хүнс болон хоол ундыг хэрэглэх нь зөв.
Салатны зураг. Архи, пиво, шарсан, хайрсан хоол, хуушуур, халуун ногоонуудыг хориглоно. Цус бадалттай хүн их даарамхай болдог учир дулаан хувцаслаж байх нь зохилтой. Хоолыг бага багаар буюу 150-200 гр-аар 3-4 цагаар хооллож байх нь чухал. Цусны найрлага (коррекци)-нь янз бүрийн халдварт өвчин, ходлогууд, суулгалт, наршилт зэрэг шалтгаанаас өөрчлөгдөнө. Түүгээр ч барахгүй судсаар их хэмжээний шингэн, дуслууд, янз бүрийн олон төрлийн химийн бүтэц бүхий тариануудыг хийх үед ерийн нөхуөлд байсан цусны бүтэц найрлага нь гэнэт ихээр өөрчлөгддөг. Дусал тарианы дараа их ядарч хүйтэн хөлс гарах, тамир тэнхээ алддаг нь цусны ерийн найрлага алдагдсантай холбоотой юм. Ер нь амаар ууж чадаж буй үед аль болохоор хийхгүй, уулгаж эмчлэх нь сайн байдаг. Гэхдээ зайлшгүй шаардлагатай үед дусал тариаг хэрэглэхийг үгүйсгээгүй гэдгийг бас дурдъя! Цус өтгөрөх нь их хэмжээгээр хөлрөх, суулгах, бөөлжүүлэх үед тохиолддог. Юуны өмнө шалтгааныг нь арилгахын зэрэгцээ алдсан шингэнийг бага багаар 35-45 минутаар (150 гр-аар) ууж нөхөх ба суулгалт ба бөөлжүүлэх үед их хэмжээний эрдэс, витаминуудыг гадагш алддаг. Иймд уух шингэн нь усанд уусгасан эрдэс, аминдэмүүд байх хэрэгтэй. Өргөн хэрэглэдэг гарын доорхи уусмал бол ринчерийн (хросолын) уусмал юм.
Зүрх судасны болон судас хатуурах өвчнүүдийн үед хэрэглэх хоол нь шингэц нь амархан, боловсрохдоо хялбар байх шаардлагатай. Хоногт хэрэглэх уургийг зөвхөн махаар биш, өндөг, шар буурцаг, дүүпүү, мөөг зэргээс авч байх нь чухал. Мах бол хоол боловсруулах эрхтэний ажиллагааг их шаарддаг. Ер нь амьтны гаралтай өөх тос нь зүрх судасны өвчнийг хурцдуулах шалтгаан болдог. Судасны хананд холестрин сууж мөн түүнд элдэв давс, буртаг сууснаас судасны хана нь уян чанараа алдан хатуурна. Энэ нь зүрх тархины судсыг хамаарах нь их байдаг. Энэ үед эрт хөгшрөлт явагдаж, мартамхай, хөдөлмөрийн бүтээл муутай болно. Ялангуяа дотор өөхнүүд, хонины, тэмээний өөх нь ханасан өөхний хүчлээс тогтдог. Энэ нь судсанд холестриниыг илүү  их суулгана. Харин ханаагүй өөхний хүчлээс тогтсон ургамалын гаралтай тос (оливын тос), адууны болон тарваганы өөх тос нь бага зэргээр хэрэглэхэд зүгээр байдаг. Ер нь тосонд хайрсан, шарсан, түлсэн, хуурсан бүх хоол нь хортой нөлөөтэйгээс гадна цусанд холестрин суух  нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн боодог, хорхог, хуйцай, тосонд хайрсан хуурганууд, хиамны төрлүүд давсалсан бүх төрлийн ногоонууд нь зүрх судасны өвчнүүдийг хөдөлгөх, хавагнах аюултай. Иймд ийм хоолыг хэрэглэхгүй байж занших, архи  пивыг ч хэрэглэхээс татгалзаж сурах нь зүйтэй. Зүрх судасны өвчтэй хүмүүс хоногт 500-700 гр шингэнийг бага багаар уух ба хоолны давсыг багавтар (сулавтар) хийж, цайг давсгүй уух хэрэгтэй. Давстай хоол ба цай нь хавагнуулах аюултай байдаг. Хоолны хэмжээ нь 150-250 гр-аар 3-4 цагаар байх нь тохиромжтой. Цусны даралт ихэддэг хүмүүс мөн энэ зөвлөмжөөр хооллоно. Өндөгний найрлаганд байдаг таурин нь холестрин судсанд суухаас хамгаална. Иймд судас хатуурах, зүрх, тархины өвчин, эмчлэх хоолны бүтцэд зайлшгүй хэрэгтэй.
Яс, үе мөчний өвчнүүдийн үед хоол хүнсийг маш сайн тохируулж хэрэглэх юм бол ямар ч эмгүйгээр бүрэн илаарших боломжтойг АНУ-ийн эрдэмтэн профессор Нобелийн шагналт эмч Уоеллок тогтоосон юм. Яс, үе мөчний өвчний үндсэн шалтгаан нь хоол хүнсээр бие махбодид авах кальци, фосфорын дутагдлаас болно. Харин  нөлөөлөх шалтгаан нь ямар нэгэн байдлаар доргилт, гэмтэл, хугаралт, зөөлөн эдийн хавчигдалт, дарагдалт зэрэг шалтгаан байдаг. Эдгээр гэмтлийн дараа 1-10-20-30 жилийн дараа хэдийд эрдэсийн дутагдалд орно-тэр үед өвчний шинж тэмдэг илрэн гарч ирнэ.ямар нэг үений өррчлөлт нь эхлээд тэр үенээс тэжээл авч буй шүрвэс нь өвдөх, булчин нь өвдөх, мэдрэл нь судлаа дагаж өвдөж эхэлснээр улмаар даамжирч хөдөлгөх, явахад өвддөг болон булчин шүрвэс нь татаж, үе нь гүйцэд тэнийхэд бэрхшээлтэй болж, удаан үргэлжлэх үедээ үе нь гүйцэд тэнийхгүй болдог. Иймд үе мөч, ясны өвчнийг эхэн үед нь зөв хоолоор эмчилж, үе мөчний өөрчлөлтгүй эдгээж болдог. АНУ-ийн эрдэмтэн эмч Уоеллок ийм өвчтэй хүнд тахианы яс чөмөгний булууг нунтаглан апелсины шүүсэнд хийж, 2-4 цаг байлгасны дараа уулгаж эмчтлсэн. Энэ хоолны эмчилгээг 3-6 сарын турш хэрэглэхэд шүрвэс, булчин, холбогч эдийн үений өөрчлөлтүүд бүрэн арилж байсан. Иймд яс, үе мөч, холбогч эдийн үрэвслийг эхлэнгүүт л хоолны эмчилгээг зөв хийх нь чухал. Эрдэс агууламж сайтай хоол хүнсэнд уулын оргил, асга хаданд ургасан зэрлэг жимс, жимсгэнэ ордог. Таимал хүнсний ногооноос улаан лууван, хүрэн манжин, редиск, улаан лооль зэрэг ногоонууд орно. Амьтны гаралтай махнаас загас, далайн амьтаны мөгөөрс, дэгдээхэйн чөмөг, мөгөөрс, залуу малын өвчүүний хим, булбб зэрэг кальци, фосфор ихээр байдаг. Химт ясыг нунтаглаад апельсин жимсний 250 гр шүүс хийж 2-4 цаг тавиад бүрэн ууссаны дараа өдөрт 1-2 удаа ууна. 3-6 сараар уухад яс, үе мөчний бага зэргийн буюу 5 жилээс доторх өөрчлөлт бүрэн арилж 5-аас дээш жил болсон ясны ургалт зогсон, өвдөль намдуулдаг байна. Мөн хоол ундны эмчилгээнд хэрэглэх хоолны давсыг багавтар (сулавтар) хийж хэрэглэнэ. Яагаад гэвэл кальци ба натри хоёр нь амьд бие махбодид харилцан шүтэлцээнтэй байдаг.
Шүд хорхойтох өвчин нь бас л эрдэс давсын солилцооны алдагдлаас болно. Эртний нүүдэлчин Монголчууд шүд хорхойтох өвчин ба үе мөчний өвчингүй, одоо үеийнхээсээ харин ч эрүүл урт насалж байсан. Энэ нь хүнсэндээ цагаан идээ ихээр хэрэглэж, бас биеийн хөдөлгөөнтэй биеийн хүчний хөдөлмөрийг их хийж байсных юм.  Орчин үед хүн ам төвлөрөн суурьшсан, цагаан идээг төдийлөн хүнсэнд хэрэглэхгүй болж, оронд нь элдэв амттан, чихэр, шокалад, бялуу чипс зэрэг хүнсний буруу хэрэглээнд орсноос шүд хорхойтох, шүдний чанар алдагдах, яс үе мөчний элдэв өвчнүүд, рахид (сульдаа) зэрэг өвчнүүд их тохиолдох болсон нь нууц биш болжээ. Бараг айл бүрд шүдний өвчингүй хүн байхгүй болох гээд байна. Иймд улс нийгмээрээ, хүн ард өөрсдөө ясны чанараа сайжруулах, эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх дорвитой ажил хийж эхлэх цаг нь аль эрт болжээ. Орос улсын эрдэмтэдийн судалгаагаарбидний өндөг жирийн тахианы өндөгнөөс илүү их хэмжээгээр кальци, фосфор, төмөр, кали, зэс, кобальтагуулсан болохыг тогтоосон. Мөн бидний өндгөнд Д аминдэм нь идэвхитэй хэлбэрээр агууллагдаж байдаг. Хоол хүнсэндээ бидний өндгийг өдөрт 3-6 ширхэгийг хэрэглэж байвал шүд, яс үе мөчний өвчнөөс сэргийлэх боломжтой. Бидний өндөгийг түүхийгээр нь хэрэглэвэл аминдэм, уураг, эрдэс задралгүй шууд тэжээл болон шингэх ач хобогдолтой. Мөн бидний өндгийг сайтар угааж чанаад хальстай нь хамт идвэл кальцийн дутагдлаас сэргийлнэ. Япон орон хүн амын дунд шүдний гажиг болон шүдний өвчнөөр одоогоос 10-аад жилийн өмнө дэлхийд дээгүүрт ордог байсан. Одоогоос 4 жилийн өмнөөс эрүүл шүдээр дэлхийд Куба оронтой зэрэгцэн бараг нэгдүгээрт ордог болсон нь урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийсний үр дүн юм. Японд сургуулийн өдрийн хоолонд 2 штрхэг бөднийн өндөг өгдөг болсон нь шүд, яс үе мөчний өвчнөөс сэргийлэх төдийгүй ой ухааныг сайжруулдаг гэж үзэж байгаа ажээ.
Ханиад амьсгалын замын өвчнүүдээс сэргийлэх болон хоолоор эмчлэх аргыг Монголд Европын Анагаах Ухаан эхлэхээс өмнө маарамбууд хэрэглэж байна. Амьсгалын замын өвчнүүд нь хүний биеийн ерөнхий эсэргүүцэл сулрах үед амархан тусдаг. Амьсгалын замын өвчнүүд нь намарын сүүл сараас өвөл, хаврын саруудад их гардаг. Хүн ерийн дулааны улиралд биеийн эсэргүүцэл нь сайн байдаг. Харин дараах үед хүний биеийн хамгаалах урвал нь 40-60% хүртэл буурч, өвчин эсэргүүцэх дархлаат чанар нь сулардаг. Энэ үе хүний өөрийн биед байгаа болон орчинд байгаа вирус нянгийн халдвар амархан өвчлүүлдэг. Өвлийн  улиралд эдгээр өвчин хүрэхгүй тулд 3 зүйлийг сайн анхаарч байвал зохино. Үүнд:
-Даарахгүй дулаан хувцаслах
-Элчлэг сайтай, биед калор дулаан сайн ялгаруулж чадахуйц, аминдэм сайтай элчлэг хоолыг өдөр тутамд хэрэглэж байх
-Эрүүл агаарт аль болох гарч байх, орчинд ханиад томуутай хүн байвал амны хаалт хийж хамгаалах болон ариун цэвэр, ариутгалыг  сайн хийж сурах нь чухал.
Өвлийн цагт элчлэг сайтай хоолонд-адууны мах, аарц, сармистай хар шөл, аарцтай шөлтэй хоол, адууны бор махны аарцтай шөл, мөн эдгээр шөлөнд буцалгасан0,25 гр царвантай шөл зэрэг нь дээрх өвчнүүдээс сэргийлэх төдийгүй, эмчлэх ач холбогдолтой. Ханиад томуу туссан үед аль болох хөлөргөх, шингэн халуун зүйл уулгаж шээлгэх нь вирусын гадагшлалтыг хурдасгаж, илааршилтыг түргэсгэнэ. Үүнд халуун усанд шингэн хар цай шиг хийсэн чага мөөгийг зөгийн балтай хамт уувал сайн. Хоногт 2 гр хүртэл ууж болно. Мөн шөлөндөө түүхий өндөг хийж хутгаж уух нь бас сайн. Түүнээс гадна өвлийн улиралд хүүхэд бас настанд аминдэмүүдтэй эрдэсжүүлсэн ургамал ба амьтны гаралтай нэмэлт хоолыг 10-р сараас 6-р сарыг дуустал уулгах нь сайн элэг цөс ходоодны өвчингүй хүмүүс дээрх шөлөнд халуун ногоо, кемчи, цагаан гаа зэргийг хийж ууж бас болно. Уушигны архаг бронхит, астм (багтраа) өвчтэй хүмүүс явган аялалд сайн явж уушигны дасгал сайн хийж, аль болохоор уушиг, бронхийн салстыг сайн цэвэрлэж байвал өвчин хүндэрдэггүй. Ийм хүмүүс нь эхэсийн уургийг хэлэн доороо 10 дуслыг өлөн хэрэглэх нь сайн үр дүнтэй байдаг. Эхэс нь уушигны эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулдаг байна. Уушиг өөрөө “гень” чанартай тул амьсгалын замын өвчинд сэрүүн чанарын хоол хэрэглэдэггүй болохыг анхаарна. Үүнд: Ямаа, тэмээний мах, зээрийн мах, байцаа, цагаан будаа, цагаан лууван гэх мэт орно.
Элэг цөсний өвчнүүд болон дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүдийн үед хоолны эмчилгээ буюу хоолны гамаар эмчлэх увидастай. Таны амруу ямар хоол орно тэр таньд ямар нэг нөлөө үзүүлнэ. Хоолны буруу хэрэглээнээс үүсдэг өвчинд дотоод шүүрлийг олон өвчнүүд орно. Үүнд: таргалалт, тураал, сахарын шижин, нойр булчирхайн өвчин, элэг цөсний замын өвчин гэх мэт орно. 1970-аад оны үед сахарын өвчтэй хүн олж дадлагандаа үзүүлэх гэж Анагаахын багш нар эрж хайж сурагладаг байсан бол одоо бараг айл бүрд нэг тохиолдох шахуу болсон нь нууц биш. Энэ өвчин нь буруу хооллолтоос шалтгаалан үүсдэг. Учир нь дээр үед өнгө алагласан элдэв эрээн мяраан чихэр, чипс, хөөмөл болон жигнэмэг үгүй байжээ. Орчин үед ийм бүтээгдэхүүн маш олон төрөл зүйлээр ихэссэн бөгөөд түүнийг авч хүнсэндээ буруу хэрэглээнд оруулснаас эдгээр өвчнүүд ихэссэн байна. Цагаан гурил өөх тос ихтэй өтгөн шөлтэй хоол, цагаан гурил, чанар муутай төмс, төмсөөр хийсэн бүх бүтээгдэхүүн, хөөлгөж исгэж хийсэн бүх гурилан бүтээгдэхүүн нь дотоод шүүрлийн булчирхайн шүүрэлтэнд хэт нөлөөлж, булчирхайн үйл ажиллагааг дарангуйлах, үүсч болзошгүй байгааөвчнүүдийг нь даамжруулах, хэвлийд болон чацархайд гэх өөхөн бөмбөлөг үүсгэх, тэр ч бүү хэл элэгний эсийн завсарт өөхөн бөмбөлөг үүсгэдэг учир ийм хоолыг хэрэглэхгүй байх нь чухал. Мөн архи, пиво, вино, исгэсэн ундаа, гүүний айраг зэрэг нь дээрх өвчнүүдийг архагшуулах ба хүндрүүлэх шалтгаан болно.
Хамгийн тохиромжтой хоол нь тахианы мах оролцсон тосгүй шөл, шөлны бор будаа, хонь ба үхрийн булчин махны шөл, бор гурилтай шөл, хар будааны шөл ба агшаамал, ээзгий, бяслаг, тараг, ааруул, өндөгний шар уурагтай шөлнүүд аарцтай шөл, дүүпүү, мөөг ба жимс жимсгэнийг сахартай хоилгүй цэврээр нь хэрэглэх нь тохиромжтой. Хоолыг болгохдоо усанл буцалгах, ууранд болгох журмаар бэлтгэх нь зүйтэй. Шарах, хайрах, тосонд чанасан хоолыг хэрхэвч хэрэглэж болохгүй. Мөн давсалсан даршилсан ногоонууд ба хуучирсан салат зуушнууд, улайлгасан (химийжүүлсэн) махан бүтээгдэхүүн, хиамыг аль болох идэхгүй байх нь чухал. Харин шинэхэн өргөст хэмх, улаан лооль, янз бүрийн байцаануудыг ба лууванг хэрэглэнэ. Элдэв амтлагчид, бараг хэрэглэсний хэрэггүй. Харин кальци витаминтай, витамин С-тэй нэмэлт хоол дандаа хэрэглэж байвал зохино. Жимсний цэвэр шүүс, чага мөөг, гоёоны шингэн хандыг хааяа 10-14 хоногоор ээлжлэн ууж байх нь зүйтэй. Модны сүү ууж байвал сайн байдаг. Кофе болон өтгөн цай, их сахартай уух шингэнийг болж өгвөл хэрэглэхгүй байх нь зүгээр. Дээрх өвчтэй хүмүүс нь амархан даарамхай байдаг учир ямагт дулаалж занших нь зүйтэй. Яагаад гэвэл дулаан ялгаруулалт багатай хоол хүнс хэрэглэдэг учир өвөл бүр ч сайн дулаалах шаардлагатай. Хэт таргалах үед идэх сонирхол ихэддэг учир идэх хүсэл төрөх үед нь сонирхол дарах төдийгөөр алим, хар чавга, тослог багатай самар зэргээр зугаагаа гаргаж сурах нь хэт идэх сонирхолыг засахад тусалдаг. Давстай цай, давс ихтэй хоол, давсалсан бүх ногоо зуушнаас татгалзаж занших нь бас чухал. Ер нь өөрийн эрүүл мэндийн төлөө өөрөө л тэвчээр гаргаж сурах нь сайн. Дээрх өвчтэй хүмүүс зуны цагт Булган аймгийн сахарын өвчнийг анагаах булаг рашааныг хэрэглэхэд гэмгүй. Мөн Өмнөговь, Дундговь аймагт түүнтэй төсөөтэй булаг, рашаанууд байдаг. Газрын гүнээс гардаг булаг, рашаанууд бидний  хөрөнгө хүч зарж байж гаргаж авдаг цэвэршүүлсэн ба минералжуулсан уснуудаас илүү цэвэр байгалийн бүтээгдэхүүн юм. Цэвэр байгалийн гэдэг утгаараа хүний биед элдэв химийн хорыг саармагжуулах, өвчнийг илааршуулах чанар нь илүүтэй сайн байдаг.
    Хүний бамбай булчирхай нь хүний бүх дотоод шүүрлийн бусад булчирхайгаа удирддаг удирдаач нь болж өгдөг. Харин элэг бол хүний биед маш олон төрлийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Заримаас нь дурьдахад: Хоргүйжүүлнэ, цус бүтээхэд оролцоно, хүний биеийн дулаан зарцуулалтад үүрэгтэй, хоол боловсруулахад оролцоно, цөсийг үйлдвэрлэж ялгауулна, уургийн солилцоонд оролцоно, өөртөө янз бүрийн аминдэмүүдийг хуримтлуулна мөн чихрийн солилцоог зохицуулан илүүдлийг нь өөртөө нөөцөлнө. Ер нь элэг бол нөөцлөгч эрхтэн. Нэг талаас үзэхэд булчирхайн үүрэгтэй нөгөө талаас үшзэхэд хоргүйжүүлэх том лаборатоийн үүрэг гүйцэтгэнэ. Ийм чухал эрхтэнээ хамгаалан архи. Пиво, хорт зуршлуудаас татгалзаж сурах нь соёлт хүн таны үүрэг мөнөөс мөн болно. 
    өндөгний найрлаганд таурин гэгч бодис байдаг. Энэ эь элгэнд цөсний гол бүтээгдэхүүн үндсэн хэсэг болох ба өөх тосны солилцоо, цусны холестрины түвшинг зохицуулж өгөхөөс гаднатосонд уусдаг аминдэмүүдийг гэдэсний салст бүрхэвч цусны судсандшимэгдүүлэхэд нь уусгаж туслаж өгдөг. Иймд хоногт 2-4 ширхэг өндөг өдөр бүр идэж байвал мах идэж холестрин суулгах аюулаас аврагдах болно. Мөн өндөгний уургийн найрлага доторх метионин нь элэгний эд эсийн дотор өөхөн дусал үүсэхээс сэргийлнэ. Метионин нь хүнд металуудтай нэгдэж гадагшлан хоргүйжүүлнэ. Элэгний болон булчирхайн өвчний үед аребикос жимсийг хэрэглэж болохгүй.
Бөөр, давсаг шээсний замын өвчнүүд, умай өндгөвчний болон түрүү булчирхайн өвчнүүдийн үед хэрэглэх хоолны эмчилгээ нь эрт дээр үеэс уламжлагдан хэрэглэж ирсэн байдаг. Хүн хоногт 1,5-2 л шингэн зүйл ууж өөрийн биед байгаа илүүдэл хорт бодисоо шээсээр ялгаруулдаг. Хүний хоногт уух шингэний хэмжээ ихэдвэл бөөрний ачаалал ихэссэнээс хавагнаж болно. Харин уух шингэний хэмжээ багадвал бөөрний тэвшинцэр, давсагт булингар сууж давс шохой хурж, чулуужиж ч болно. Тэгэхдээ хүний хоол хүнсээр авах эрдэс давсны хэмжээ нь ялгаруулах шээсний хэмжээтэй харилцан шүтэлцээтэй байдаг. Жишээ нь: хоолоор идэх натрийн давс ихэдвэл хавагналт үүснэ. Харин кальцийн хэмжээ багадсаар удаан үргэлжилбэл үе мөчний өвчин эхлэхийн зэрэгцээ бөөрөнд уйланхай үүснэ. Каьцийн дутагдал удаан үргэлжилбэл түрүү булчирхай томрох, өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, биений юм (сарын тэмдэг) эрт зогсох, үе мөчний өвдөлт хааяа илрэх шинжтэй зэрэгцдэг.  Иймд хоолны найрлага дахь кальци, натри, селен, бор, хром, ванади, фтор болон бусад эрдсийг маш их анхаарч, зарим шаардлагатай үед эдгээрийн орц бүхий найрлагатай хүнсний нэмэлтийг хэрэглэж байх нь чухал байдаг. Бөөрний өвчин нь хоолойн архаг нянгийн хордлоготой үед дотоод хордлогын харшлаас голдуу үүсдэг. Мөн даарах нь дээрх өвчнүүдийн шалтгаанд нөлөөлнө. Дээрх өвчтэй хүмүүс үхрийн бор махтай, давс багатай, голдуу ууранд ба усанд болгосон хоолыг хэрэглэнэ. өөх тостой, шарсан, хайрсан, тосонд болгосон хоол, хорхог, боодог, ахлуун ногоо архи пиво, айраг зэргийг огт идэж болохгүй. Аль болох хүнд юм өргөхгүй, даарахгүй байх ба зөөлөн ултай гутал өмсөнө. Чага мөөг нь бөөр шээсний замыг маш сайн цэвэрлэнэ.
Арьс, үс, хумсны өвчнүүдийн үед хоол бас чухал байдаг. Ер нь идэж буй хоолны найрлаган дахь уураг аминдэм, эрдсийн дутагдлаас арьс, үс, хумсны өвчнүүд үүснэ. Заримдаа торхой нян ба хорхой хачигаар үүсгэгдэх тохиолдол ч байдаг. Арьсны ариун цэврийг байнга сахиж, арьс, үс, хумсыг үргэлж зөв арчилж, тэжээлийн тоснууд хэрэглэж байхаас гадна идэж байгаа хоол хүнснийхээ агуулгыг бас анхаар ч байх хэрэгтэй. Хоолны орцны амин дэмүүд,, ялангуяа В групп, А,Д-ийн төрлүүд, мөн уургуудын дутагдлуудын үед арьс хуурайших, ярших, идээлэх, хагарах, зулгарах шинжүүд илэрнэ. Хоолойн архаг өвчний үед идээлүүлэгч нянгууд бие махбодид үргэлж байдаг. Тэдгээр нь даарах ядрах, арьсны эрүүл чанар алдагдах үед идээт үрэвсэл үүсгэнэ. Мөн гэдэс ходоодны замын байх ёстой нянгуудын тэнцвэралдагдан , В-ийн төрлийн амин дэмийг шимэгдүүлэхэд тусалдаг нянгууд үгүй болсноом хүний бие махбодь В-ийн аминдэмээр дутаж, арьс хуурайшиж хатуурах, зузаарах зэрэг эмгэг үүснэ.
Мөн  үс хумс ч ялгаагүй чухал аминдэмүүд, эрдсүүд дутагдах үед унах, халзрах, хагтах зэрэг шинжүүд илэрнэ. Энэ үед арьс, үс, хумсыг гаднаас зөв арчлахаас гадна тохирсон хоолоор эмчлэх нь чухал. Үүнд биобактерийг уух, өндөг болон бусад В-ийн , А-ийн төрлийн аминдэмтэй хоол хүнсийг илүү хэрэглэх нь сайн. Үүнд загас, загасны мах, түрс, далайн амьтадаас бэлтгэсэн хоол хүнс, сүү сүүн бүтээгдэхүүн, лууван, улаан лооль, эрдэнэ шиш болон жимс жимсгэнэ, хурган байцаа, мөөгнүүд, өндөг, шар буурцаг зэрэг хүнсийг өргөн хэрэглэх нь зохимжтой. Дээрх хүнсний зүйлийг мөн нүдний харааг хамгаалах сайжруулахад ч хэрэглэж болно. Арьсны коллогенийг сайн төлжүүлж чадвал арьс хөгшрөлтгүй, атираа, үрчлээгүй байдаг. Коллогенийг сайн төлжүүлэх хоол нь эхэсийн уураг, хуйхалсан толгой шийрний цэлцгий айн байдаг. Японд эдгээрээс гаргаж авсан коллогенийг яс, үе мөчний холбогч эдийг эмчлэх ба арьсны үрчлээнээс сэргийлэх журмаар нэмэлт хүнс болгон хэрэглэж байна. Мөн ургамалаас гарагж авсан каллогенийг ч бас хэрэглэж байна.
     Эмчилгээний хоолыг  бэлтгэх зарчим
Ямарч өвчний үед хэргэлэх хоолны найрлага нь өөр өөр байдаг боловч тухайн хүний физиологийн бүрэн хэрэгцээг дүүрэн хангаж чадахуйц ерөнхий дундаж орц байдаг.
Монгол хүн хоногт дунджаар хэргэлэх хүнсний хэргэлээнд:
-Мах махан бүтээгдэхүүн-230 гр
-Сүү сүүн бүтээгдэхүүн-380 гр
-Гурил гурилан бүтээгдэхүүн -340 гр
-Цөцгийн тос-27гр
- Загас далайн амьтны гаралтай бүтээгдэхүүн-4-6 гр
-Будааны төрлүүд-50гр
-Хүнсний ногоонууд-120-200гр
-Жимс жимсгэнэ-300 гр
-Оливийн иос-30 гр-аар хоногийн хэрэгцээг бодоход дөнгөж хүний хоногт орох физиологийн хагамжийн хангана. Гэхдээ биеийн хүчний хөдөлмөр хийгчидэд ба тамирчидад эрчимт хоолны нэмэлтийг, оюуны хөдөлмөрийнхөд уургийн төрлийн нэмэлтийг, хүүхэд багачууд настай хүмүүст уураг аминдэмийн нэмэлтүүдийг нэмж өгөх шаардлагатай. Мөн өвчин тус бүрийн онцлогоос эрдэс, уураг, аминдэмүүдийн сонголт харилцан адилгүй байдаг. Хүн төрөлхтөн зөв соёлтой хооллолтыг сонгох нь энэ зууны нэг дэвшил болж  байгаа юм. Үүнтэй холбоотой дэлхийн нилээд оронд цагаан хоолтны тоо өдрөөс өдөрт олширж байна.
Хоолыг бэлтгэхдээ зарим экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг сайтар угааж ариутган түүхийгээр нь хүнсэндээ хэрэглэх нь уураг, аминдэм, аминхүчлийн задралаас хамгаалах сайн талтай. Жишээ нь: Байцаа, лууван, редиск, улаан лооль, өргөст хэмх, жимсгэнүүд, жимснүүд, элэг, түрс, тахианий болон бөднийн өндөг   гэх мэт.
Харин заавал болгож хэргэлэх бүтээгдэхүүнүүдийг түлэхгүй, шарахгүйгээр усанд болон ууранд  чанаж болгож хэргэлдэг. Хоолыг болгохдоо аль болох зөөлөн галаар ус уураар жигнэж болгодог.
Монгол үндэсний боодог, хорхог, хуйцай, тостой цуйван, хуушуур хиамны төрлүүд нь эмчилгээний хоолонд хэрэглэгддэггүй. Харин баяр ёслолын хүндэдгэлийн ба зочны хоолонд ордгыг анхаараарай.
Хоолыг өдөртөө зөв хувиарлалт хийх
Бүтэн өдрийн идэх хоолыг 100 % гэж үзвэл өглөөний хоол 20 %, үдийн хоол 20%, өдрийн хоол 40%, оройн хоол 20 % байхаар бодно.
-Өглөөний хоолыг  7-8 цагт иднэ. Өглөөд голдуу каш, будаанууд, сүү сүүн бүтээгдэхүүнтэй хялбар шигэхүйц хоол байна.
-Үдийн хоолыг 11-12 цагын хооронд иднэ. Үдийн хоол нь хөнгөн зууш, ногоонуудын салат, банштай цай, будаатай цай байвал зохино.
-Өдрийн хоолыг 14-15 цагын хооронд иднэ. Хоногт идэх уураг махны 40% нь оролцсон хуурга, шөлтэй хоол байна.
-Орой  хоолыг 17-18 цагын  хооронд иднэ. Оройн хоол нь хөнгөн хялбар шингэх,буцалгасан аарц,  жигэнэмэг, жимс жимсгэнэ, тэдгээрийн шүүс, цай байж болно.
Унтахынхаа өмнө нэг аяга сүү эсвэл нэг аяга шинэ тараг уувал зохино. Орорй хоол хэдий чинээ шингэцтэй байна төдтй чинээ тайван нойрсож, алжаалаа бүрэн тайлж, өглөө эрч хүчтэй босж чадна. Харин орой хоол хүнд, шингэц нь удаан бол амрах нь бүү хэл хар дарж зүүдлэн  амарч чадалгүй өглөө ажлын идэвх суларч босно.
     Монголчууд мэргэн үгэндээ
Өглөөний хоолыг өөртөө
Өдрийн хоолыг зочиндоо
Үдштйн хоолыг дайсандаа гэсэн байдаг.
Хоол шингээх хаялбархан арга
Хоол идсэний дараа явганаар аялах, суниалтууд хий нь хоолыг амархан шингээхэд туслана. Хоолыг хэт цадтал идэж хэзээ ч болохгүй. Мөн зажлагдах зүйлийг 20-50 удаа зажлавал хоол боловсруулах анхан шатны ажиллагаа сайн явагдаж, цааш нь ходоод боловсруулахад амархан болно. Иймд хоолыг яаралгүй, тайвуу идэж сурах нь зүйтэй.
Эрүүл шүд-урт наслахын үндэс мөн шүдээ хайрлан сайн зажлаж идэж сур!
Хэрэвээ идсэн хоол ходоодонд цанхайх, удаан шингэж, зовиур мэдрэгдэж байвал ходоод орчимдоо халаасан бүлээн даваа тавьж өгнө. Энэ нь ходоодны цусны эргэлтийг сайжруулснаар хоол шингээхэд сайнаар нөлөөлнө. Харин хэвлийн өөр өвдөлт, мухар олгойн өвдөлтийн үед халуун жин хэрхэвч тавьж болохгүй гэдгий мартуузай.
Бидний амьдарч байгаа 21- р зуун бол хүн бүр уртнаслах бололцоогоо өөрөө өөртөө өгч,  улмаар ихийг сурч, ихийг бүтээж даян дэлхийн хүмүүстэй мөр зэргэцэн даярчлалд оролцон давшин дэвшин урагшлах зам улам бүр нээлттэй болж байна. Ийм сайхан үед хүрч ирчихээд  идхийгээ буруудуулж, химийн хороор илааршуулах бус, хордуул байгаагаа санан санан ухаарах бүрийд “зөв хооллолт” толгойд зурс зурсхийн оч үсэргэнэ.
Манай гаригт амьдрагч олон хүмүүс энэ очийг аль хэдийнээ дөл болгон бадрааж зөв хооллолтыг сонгож авчээ. Түүгээрч барахгүй “цагаан хоолтон” ч дэлхийн  олон улс гүрэнд олон хүнийг хамарчээ. Энэхүү хоолны эмчилгээний сэдвийг хөндөх ялдамд сэдвийнхээ төгсгөлд нь махаар бус, өндөгөөр хоол хийх цухас санааг гаргахыг хичээлээ. өндөг бол хамгийн олцодтой, мах орлогч чанартай уураг юм. Зөвхөн уураг төдийгүй, өөх тос, аминдэм, эрдэсээр баялаг юм. Махнаас давуу нь гэвэл бүлх, хальс, ширхэг яс, өөх, холестрин гэх мэт олон хэрэггүй зүйл ходоод дүүргэж, боловсруулах ачаалалд оруулахгүй юм. Нэг ширхэг  өндөг нь 40 гр үхрийн мах, 200 гр сүүтэй тэнцэнэ. өндөгний 10-12 % нь мах, 30-32 % шар, 56-60 % альбумин уураг байх бөгөөд хальсны 94 % нь кальци, фосфорын нэгдэл, магни болон органик бодис байдаг. Өдөрт нэг ширхэг өндөг идвэл уураг эрдэсийн хэрэгцээний 3-4 %, аминдэмийн  30 хүртлэх %-ийг авч чадна. өндөгний уураг задрах явцад олон төрлтйн аминхүчлүүд үүсч эдгээр нь эд эсийн өсөлт, ферментын ба даавруудын эх үүсвэрүүдийг хангаж өгдөг. өндөгний уургийн бүрэлдэхүүнд байдаг лизин гэхч амин хүчил нь ясны эс бүрдэлт, хэвийн өсөлт хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй.
Эрүүл хүүхдийн зураг. Энэ нь хүүхдийн бие махбодид кальци шимэгдэх явцыг эрчимжүүлдэг бол насанд хүрэгчдийн азотын хэвийн солилцоог дэмждэг бөгөөд эд эсийн нөхөн хөгжилтөнд оролцдог чухал амин хүчил юм. өндөгөнд элэг, цусны хялгасан судсанд өөх тосны хуримтлалаас сэргийдэх үйлчилгээтэй, бие махбодид тос боловсрох шингэх  явцад чухал үүрэг гүйцэтгэдэг метионин гэж амин хүчил агуулагдах ба энэ нь биемахбодид таурин, цистеины нийлэгжилтэнд оролцдог. Метионин бол хоол боловсруулах замын гилгэр булчинд ба биеийн булчингийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй, бие махбодийн хүнд металийг гадагшлуулдаг, цацраг идэвхт туяаны хордлогоос хамгаалах, химийн гаралтай харшил өвчинг элгэрүүлэх\эд сайн нөлөө үзүүлдэг. Метионин нь исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг чухал амин хүчил юм. Энэ чанар нь элэгний өвчнийг ангаахад чухал тустай болгоно. Бас хүний бие махбодид бодисын солилцооны тэнцвэр алдагсанаар хорт бодис хуримтлагдаж, чөлөөл радикалууд үүсдэг. Метионин нь үүнийг исэлдүүлэн ангижруулж бие махбодийг цэвэрлсэнээрээ өвчлөл, өтлөлт, хордлогыг арилгаж өгдөг.
Өндөгний найрлаганд таурин гэч бодис байдаг. Энэ нь цөсний үндсэн бүрэлдэхүүүнд оролцдог. Ингэснээрээ бие махбодийн тосны солилцоо ба холестриний солилцоог зохицуулж өгдөг. Түүгээр барахгүй гэдэсний хананд тосонд уусдаг аминдэмүүдийг уусгаж шимэгдэхэд туслаж өгдөг. Таурин нь судас хатуурах, зурхний өвчин, хавагнах, цусны даралт ихсэхээс, эмчилэхэд сайн нөлөөтэй. Таурин нь эрдэс бодис, кали, кальци, магнийн хэвийн солилцоонд нөлөө үзүүлэх бөгөөд трахиний хэвийн үйл ажиллагааг зохицуулах ач холбогдолтой. Мөн өндөгний найрлага дахь лецитин нь бие  махбодид явагдах холестриний түвштнг бууруулах үйлчилгээтэй.
Тархи, зүрхний зураг. Холестрин нь бие махбодид зайлшгүй хэрэгцээтэй байгалийн гаралтай чухал бодис юм. Харин цусанд байх хэмжээ нь ихэсвэл  судас хатуурах улмаар зүрх тархины судас хатуурч янз бүрийн өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ.  Ер нь холестрин бие махбодийн эсийн мембраны үндэс нь болж өгөх ба бэлгийн болон бөөрний дээд булчирхайн дааврийн үйл ажиллагааг зохицуулж өгдөг. Холестрин нь бие махбодид үүссэн хортой нэгдэлийг саармагжуулах, цус төлжих, Д-аминдэмийн биологийн нийлэгжилт, цөсний хүчил үүсэх солилцоонд ордог ач холбогдолтой. Холестринээс эрс татгалзаж хоол тэжээлд дудагдуулбал дээрх үйл ажиллагаа биед үгүй болно. өндөг бол амьтны гаралтай мах бас ургамлаас илүү их амидэмүүдийг агуулсан байдаг. Өндөгөнд   А, В,В2, В612, Д, Е зэрэг витаминууд агуулагдана. Харин  С-аминдэм ховор байдаг ийм учраас амархан ядрамхай,  булчингийн саажилттай, төв мэдрэлийн тогтолцооны сааталтай,  амны хөндийн салст бүрхүүлийн үрэвсэлтэй, арьс хуурайшсан, нүдний урэвсэлтэй, нүдний эвэрлэг хаталттай, нүд өвчлөмтгий, хараа муутай, өсөлт хөгжилт дорой, удаан хөдөлгөөнтэй, ой ухаан султай үед өндгийг өдөрт 4-6 ширхэгийг тогтмол хэрэглэж байвал эдгээр өвчнүүд илааршихад дөхөм үзүүлнэ. Өндөгний найрлаганд кальци, фосфор, төмөр, натри, кали, цайр, магни байдаг. Нэг өндөгөнд 0,54 гр кальци, 1,1 гр фосфор байдаг. Хүний бие махбодид кальци:фосфор нь 1:1,5 харьцаатай байдаг бол өндгөнд 1:3 харьцаатай байдаг. Хүний биед 1000-2000 мг кальци байдгийн 98-99% нь ясанд байдаг. Хүн хоногт 0,8 гр кальци хэрэгцээлдэг. Өндөгөөр ясны бүтцийн өөрчлөлтийг эмчилэх, хугаралт, бэртэлтэнд, эдгэрэлт, бороололт түргэтгэхээр,  яс сийрэгжилтээс сэргийлэх ба эмчилэх хоолыг бэлтгэнэ. Харин фосфор нь кальцитай шүтэлцээтэйгээр биед байхаас гадна бие махбодийн уургийн бүтцэд ордог, булчинд хуримтлагдах илч инергийн зохицуулж өгдөг. Фосфорын нэгдлүүд даавар зохицуулалт, исэлдэлтийн процес, өөх тосны идэвхжилт, нүүрс-ус, амин хүчлүүдийн идэвхжилийг түргэтгэнэ.  Хүн хоногт 1,3 гр хэрэглэнэ.  Фосфор дутагдвал яс сийрэгжих, хэврэгших, зөөлрөх, рахит өвчин үүсгэнэ. Өндгөнд магни 6 гр байна.  Өндгөнд байгаа төмөр нь биед ороод 70 гаруй фермент, гемоглобины нийлэгжилтэнд оролцдог. Гол нь хүчилтөрөгч зөөхөд туслана. Төмөр дутагдвал цус багадалт болно. Өндөгөнд цайр агуулагдана. Цайр нь 200 гаруй төрлийн ферментийн бүрэлдэхүүн оролцон бие махбодийн нүүрс- усны солилцоонд оролцдог. Цайр хүний  бие ихэдвэл хордлого илэрнэ. Хүн хоногт 10-15 гр цайр хэргэлнэ. Өндөгөнд агуулагдах кали нь цусны хүчил шүлтийн тэнцвэрийг хангаж, ферментийн үйл ажллагааг идэвхжүүлэн, мэдрлийн эсийн дамжуулах үйл ажиллагааг хэвийн байлгаж, эсийн дотоод даралтыг зохицуулахад чүхал ач холбогдолтой. Өндөгөнд агуулагдах тос нь нөөцлөгдөх тос болох ба эд  эсийг хамгаалах, бодсийн солилцоог зохицуулах, биеийн дулаан зохицуулахад зарцуулагддаг. Өндөгний шар уурагт тос 16 %, уураг 15 % үүний 11 %  лецитин ба нүүрс-ус 0,2-1%, эрдэс 1,3-1,7 %, үлдсэн хувийг нь ус эзэлнэ. Өндөгний  өөх тосны илчлэг нь 37,7 кДж байдаг. Өндөгний өөх тосны гол найрлага болох фосфолипид нь уургийн нийлэгжилдэнд оролцон тархины эд эсийн тослог бодсийг суухаас хамгаалдаг. Имйд өндөгийг тархины болон тархи зүрхний судас хатуурах өвчнөөс сэргийлэх, эмчлэхэд хэрэглэнэ. Өндөгний хальсанд байгаа кальци бол амьтны гаралтай учир нунтаглан хэрэглэхэд кальцийн дутагдлаас үүдэлтэй 147 төрөл зүйлийн өвчнийг эмчилэхэд хамгийн ча холбогдолтой. Мөн түүнчлэн үс, хумсний эмгэгийг эмчилэхэд  төмөр, марганец, молибден, фосфор, хүхэр, цайр, кремний зэрэг 27 зүйлийн микро элемэнт байдаг. Өндөгний хальсыг нунтаглан идвэл шүдний кариоз өвчнөөс бүрэн хамгаалж чадна.  Мөн яс сийрэгжил, остеондроз, остеохондроз, радикулит өвчнүүд ба үс, хумсны өвчнүүдийг эмчилж болно. Эмчилгээг 3-6 сараар үргэлжлүүлнэ. Энэ нь өвчиний архаг хурцаас нь хамаарна. Ялангуяа бага насны хүүхдэд өндөгний хальсыг нунтаглан өгвөл ясны хөгжилт зөв явагдана. Хотжин суурьшсан манай орны нөхцөлд ихэнх хүн амын хүнсний хэрэглээ нь  мах, гурил, хааяа сүү, хүнсний ногооноос төмс, лууван, байцаагаар хизгаарлагдаж байгаа нь биеийн уураг, эрдэс , аминдэм, илчлэгийг хараахан бүрэн хангаж чадахгүйд хүрч байна. Иймд өндөг, жимс, жимсгэнийг аль болох өргөнөөр хэрэглэх нь чухал юм. Одоогоор олон  шувууны өндөг хүнсэнд хэрэглэдэг боловч хамгийн чанартайд тооцогдох өндөг нь бөднө шувууны өндөг юм. ОХУ-ын ШУА-ын А.Н.Бахын нэрэмжит биохимийн хүрээлэнгээс гаргасан судалгаанаас үзвэл бөдний  өндөгний 1 гр-ыг тахианий 1 гр-тай харьцуулахад:
А аминдэм- 1,5 дахин их
В аминдэм-2,8 дахин их
В2 аминдэм-2,2 дахин их
Фосфор, кали-5 дахин их
Төмөр, кальци-4 дахин их
Зэс, кобельт -2 дахин их агуулж байсан байна.
Тахианы ба бөднийн өндөгний зураг. Бөднийн өндөг нь элдэв харшил үүсэгдэггүй учир бага насны хүүхдэд хүнсэнд тогтмол хэрэглэхэд сульдаа, тураал өвчинөөс сэргийлж, ясжилтыг зөв сайн хөгжүүлдэг. Насанд хүрэгчид байнга хүнсэндээ хэрэглэж байхад бэлгийн чадавх сайжирч, эрүүл цоглог болдог. Бөднийн өндөг нь холестрины хэмжээг тэнцвэржүүлдэг учир зүрх тархины судас хатуурах өвчнөө сэргийлэх болон эмчилж болно. Бөднийн өндөнгийг тогтмол хэрэглэхэд хүүхдийн уураг тархины хөгжилт сайжирч, насанд хүрэгчдийн ой санамж  сайн байдаг. Япон суралцагчдын өдрйин хоолонд 2 ширхэг бөднийн өндөгийг хальстай нь идүүлдэг нь ой тогтоолт болон ясны хөгжилтийг зөв сайн байлгахад анхаарсан хэрэг. Энэ бол нэг ёсондоо сурагчдад өвчинөөс сэргийлэх, урьдчилан сэргийлэлтийн хүнс хоолоор үйлилж байгаа гэсэн үг юм. Манай оронч гэсэн бөднийх нь олдохгүй бол тахианы 2 өндөг нэг аяга сүү эсвэл тараг уулгаж яагаад болохгүй гэж ? хүн амаасаа  20 гаруй дахин олон малтай Монгол оронд сүү сүүн бүтээгдэхүүний хомсдол болж байх нь зохицуулалат муугийнх.Бөднийн өндөгийн сайтар угааж, хальстай нь хүнсэнд хэрэглэдэг. Ер нь сайтар угааж хальстай нь чанавал аминдэм нь хадаглагдан амт нь өөр байдаг. Бөднө шувуу өөрөө өвчинд маш тэсвэртэй, биеийн эсэргүүцэх чадвар сайтай шувуу. Бөднийн өндөгөнд идэвхтэй хэлбэрйин амьтны гаралтай аминдэм Д их байдаг. Бага насны хүүхдэд 1-2 ширхэг бөднийн өндөгийн түүхийгээр өгч байвал өсөлтөнд маш сайн байдаг.  Түүхийгээр хэрэглэхэд өндгөнд байдаг биологийн идэвхтэй уураг амин хүчлүүд нь бие махбодид шууд шингэдэг тул өвчинийг эсэргүүцэх чадвар нь ч дээшилдэг төдийгүй биеийн эд эсийн нөхөн сэргэлт сайжиран ой тогтоолт сайн болдог. Үе мөч, ясны өвчтэй, радикулит өвчтэй хүнд бөднийн өндөгийг хальстай нь 2-3 сарын турш идүүлхэд өвчин илааршдаг байна. Мөн атеросклероз буюу цусан судаснууд хатуурсан (зүрх, тархины) болон артерийн даралт ихсэх, хоол боловсруулах замын өвчтэй, чихрийн шижин, хүүхдийн диатез өвчтэй хүнийг бөднийн өндөгөөр амжилттай эмчилж болно.  Бөднийн өндөгийг хүүхэд хоногт 2-6 ширхэгийг , томчууд 4-6 ширхэгийг хүнсэндээ түүхий болон чанаж хальстай нь идэж хэрэглэвэл сайн. Өлөн үедээ түүхийгээр нь хэрэглэвэл илүү  зохимжтой ялангуяа ходоодны шарх, хавдар, гэдэсний шархтай хүнд  бөднийн 2 түүхий өндөгийг 4-6 цагаар хэрэглэх ба 10-14 хоног хэрэглэхэд өвчин илаарших шатанд орно.
Эхэсийн уурагны зураг. Бөднийн өндөгийг эхэсийн уурагтай хамсруулан хэрэглэвэл өвчин илүү хурдан илааршдаг. Элэг ходоодны өвчнүүдийн үед мөн 20-30 хоног эхэсийн уураг, бөднийн өндөгийг өдөр бүр эмчилгээний журмаар өглөө өлөн ба орой унтахын 2 цагы өмнө тус тус хэрэглэж байна. Ямартай ч уураг бол ”амьдралын эх булаг”  гэдэг утгаараа эд эсийн өвчтэй хөгширсөн хэсгийг залуу эд эсээр  түргэн төлжин ургуулдаг болохоор эдгэрэлт нь хурдан  үрдүн нь сайн мэдрэгддэг.
Өндгөөр эмчилгээний хоол энгийн аргаар хийх талаар зөвлөмж
1. Өндөгтэй сэдвичний төрлүүд (нэг хүнд)
а. Чанасан өндөг 2 ширхэгийг хэрчинэ. Цөцгийн тос 3 гр хар талхны дээр түрхэж хэрчсэн өндгөө тавьж иднэ.
б. Чанасан өндөг 2 ширхэг, хар талх 2 зүсэм. Цөцгийн тос 5 гр. Өргөст хэмх 20 гр. Тус тусыг нимгэн зүсэн талхан дээрээ тавьж иднэ.
в. Чанасан өндөг 2 ширхэг. Хар талх 2-3 зүсэм. Цөцгийн тос 5 гр. Угаасан улаан лооль 1 ширхэг. Тус бүрийг нимгэн зүсж тавьж иднэ.
г. Жимснүүд ба чанамалуудаас хэрчсэн 2 ширхэг өндөгтэй 2 зүсэм хар талхан дээрээ тавьж иднэ.
д. Алим нимгэн зүсч, 2 ширхэг өндөгөө бас нимгэн зүсч, 2 зүсэм хар талхан дээрээ тавж иднэ.
е. Үхрийн чанасан хэлийг нимгэн хэрчиж (40 гр) 2 зүсэи талхан дээрээ тавьж, 2 ширхэг чанасан өндөг зүсэн тавьж хачирлан иднэ.
ё. Эрүүл чийрэг биеийн хүчний хөдөлмөр эрхлэгчид гахайн өөх, эсвэл гахайн утсан мах, хиам аль нэгийг нь талхан дээрээ тавьж, мөн зүссэн өндгөөр хачирлан иднэ.
2. Чанасан өндгийг бусад ногооиой холин амтат чинжүү, ногоон сонгино зэргээр амтлан салат бэлтгэнэ. Бөөр, элэг, зүрхний өвчтэй хүмүүс давс хийхгүй байх нь сайн.
а. Төмсийг 007см3-ээр арилгаж хэрчээд зөөлөн галаар өндөгтэйгөө хамт чанана. Болсны дараа хүйтэн усанд сойно. Дараа нь өндөгөө бас хэрчиж, шүүсэн төмстэйгөө холино. Ногоон сонгино, амтат чинжүүгээр хачирлана. Төмс-100 гр. Цөцгий-5 гр, ногоон сонгино- 10 гр. Амтат (улаан, шар, ногоон) чинжүү тус бүр 5 гр,өндөг 2 ширхэг орно.
б. Айцааг нарийн хэрчиж (200 гр) ууранд 5 минут орчим байлгаж буулгана. 2 ширхэг чанасан өндгийг хэрчиж, 5 гр цөцгийн тосоор зуурч, амтат чинжүү (улаан, ногоон, шар-тус бүрээс 5 гр) – гээр амтална. Тал алим гонзгой хэрчиж хийвэл бүр амттай болдог.
в. Уурагтай гоймонгууд (салатны зориулалтын)-аас аль нэгээс нь 200 гр-ийг чанаж, хүйтэн усанд сойгоод, 2 ширхэг өндөгхэрчиж хийгээд амтат чинжүүнүүдээр (15 гр) амтлан, ногоон сонгиноор амталж, 5 гр цөцгийн тосоор зуурна. Давсыг маш бага (2 гр) хйинэ.
г. Чанасан 100 гр үхрийн хэлийг жижиг дөрвөлжин ба уртавтар гонзгой хэрчиж, 2 ширхэг чанасан өндөг, ногоон сонгино 15 гр, амтат чинжүүнүүд 15- аар хачирлана. Давс 2 гр хийнэ.
д. 2 ширхэг чанасан өндөгийг томхон хэрчиж, 150 гр улаан лоолийг томхон хэрчинэ. 5 гр цөцгийн тос, эрдэнэ шишийн болсон үр 10 гр-ийг нэмж, ногоон сонгино 20 гр-аар хачирлана.
е. Чанасан өндөг 2 ширхэгийг гонзгойлон хэрчиж, 200 гр ногоон огурцийг мөн гозгойвтор хэрчиж, 5 гр цөцгийн тосоор зуурч, 15 гр амтат чинжүүгээр хачирлан болсон шар буурцаг эсвэл чанасан вандуй 15 гр-аар чимэглэнэ. Давс маш бага 1-2 гр хийнэ.
ё. Хурган байцааны хоёр ширхэг чанаж гонзгой хэрчин хольж, 5 гр цөцөгийн тосоор зуурна. Ногоон буурцаг 15 гр, ногоон сонгино 15 гр-аар амтална.
3. Зөөлөн галаар өндгийг түлэлгүй шарж бусад ногоо ба талхтай хамт хүнсэнд хэрэглэх. Жигнэхдээ өндөгний шарыг болгон, зөөлөн хөвсгөр байхаар болгоно. Давсыг бага буюу аль болох хэрэглэхгүй байх нь сайн. өвчингүй эрүүл хүмүүс бол сүмс, давс, давсалсан ногоонуудыг үүнтэй хольж хэрэглэж болдог. Хайруулын тавагтаа 2-3 гр оливийн тос хийнэ
а. Жигнэсэн өндөг 2 ширхэг, хар талх 3 зүсэм, өцөгий 2 гр-ыг түрхэж тавьж иднэ.
б. Жигнэсэн өндөг 2 ширхэг, ногоон өргөст хэмх 100 гр-ийг нимгэн зүсч 3 зүсэм хар талхан дээр тавьж иднэ.
в. Жигнэсэн өндөг 2 ширхэгийг, 3 зүсэм хар талхан дээр тавьж, улаан лоолиор зүсч чимэглэж иднэ.
г. Жигнэсэн 2 өндөгөө, 3 зүсэм хар талхан дээр тавьж , халуун ногоогүй сүмс түрхэн иднэ.
д. Эрүүл хүмүүс жигнэсэн өндгөө 3 зүсэм хар талхан дээр тавьж, хиам сонгиноор амтлан иднэ. Мөн элдэв давсалсан ногоогоор чимэж идэж болно.
4. Чанасан 2 өндгийг нэг хүний хүний хэрэглээнд мөн янз бүрийн будааны агшаамалтай хэрэглэнэ. Амтат инжүү 15 гр, сонгино 10 гр, цөцгийн тос 5-10 гр-аар хоино. Мөн эрдэнэшиш ба шар буурцаг 10 гр-ийг болгож хачирлана. Мөн оливийн тос 5 гр орно.
а. Цагаан будаагаа агшаан, дээрхи хольцоо хийж сайтар хутгана.(200 гр)
б. Шар будаагаа 20 гр-ийг агшааж, дээрхи өндөгнийхөө хольцтой сайн холино.
в. Бор будаагаа 200 гр-ийг агшааж, дээрхи өндөгнийхөө хольцтой сайн холино
г. Байцаа, лууван, төмс бүгд 250 гр-ийг жижиглэж зөөлөн чанаад усны уураар болгоно. Дараа нь өндөгнийхөө хольцтойгоо холин амталж иднэ.
5. Өндгөөр шөлтэй хоол бэлгэхэд голцуу түүхийгээр нь хэрэглэвэл чанар агууламж нь сайн байдаг.
а. Бор булчин махыг машиндаж 250 гр усанд сайтар хутгаж буцалгаж болгоод сонгино ба давсаар амталж, таваглахдаа 2 ширхэг түүхий өндөг хийж хутгаад иднэ. Ийм шөлийг хоол болоьсруулах замын өвчтэй хүмүүс болон бага насны хүүхэд, настангуудад хамгийн тохирсон хоол болдог. 
б. Жижиглэсэн 20 гр махыг 200 гр цөцгийн тосоор зуурч элдэж хэрсэн гурилтай чанаж болгоод давс, сонгиноор амтлан таваглахдаа 2 ширхэг түүхий өндөг хйиж хутгаж иднэ.
в. Машиндсан 40 гр махыг 150 гр гурилтай хамт 250 гр усанд хийж сайтар хутган зөөлөн гал дээр болгоно. Буцалтал нь хутгана. Сонгино ба давсаар амталж, таваглахынхаа өмнө 2 ширхэг түүхий өндөгөө хийж хутган иднэ. Энэ хоолыг бага насны хүүхэд, хөгшчүүд болон хоол боловсруулах замын өвчтэй хүмүүс идвэл хамгийн тохиромжтой байдаг.
г. Хүүхдийн будаа 150 гр-ийг хүйтэн усанд самарч буцалгана. Машиндсан 50 гр булчин махны хамт 250гр усанд хутгаж болгоно. Давс сонгиноор амтлан 2 ширхэг түүхий өндөг хийж сайтар хутган иднэ. Мөн бага насны хүүхэд, настай болон хоол боловсруулах замын өвчтэй хүмүүст хамгий зохимжтой.                                                                                                                                                            д. Янз бүрийн будаануудын аль нэгээс 150 гр-ийг машиндсан булчин мах 50 гр-тай хутган 250 гр усанд хутгаж болгоод давс сонгиноор амтлан, аягалахын өмнө 2 ширхэг түүхий өндөг хийж сайтар хутган иднэ.
е. Дээрх бүх төрлийн шөлнүүдэд 50 гр аарц ба 1-2 хумс сахмис хийж буцалгаад өндөгтэйгөө хутган идвэл ханиаднаас сэргийлэх болон эмчлэхэд ихээхэн ач холбогдолтой.
ё. Ер нь бусад ямар ч төрлийн шөлөнд түүхий өндөг, аарцыг хийж идэж болно. Эрүүл хүмүүсийн идэх шөлийг халуун ногоогоор ч бас амталж болно.
6. өндөгийг гурилтай холин хэрэглэх арга бас байдаг. Үүнд:
а. Хоолныхоо хэрэглэх гэж буй бүх гурилд түүхий өндөг самарсан усаар зуурч хэрэглэж болно.
б. 2 ширхэг өндөг + 200 гр түүхий гурил + 350 гр ус хийж 0,5 гр давс хийж сайтар хутган оливийн тос 5 гр-ийг хайруулын тавагт хийж зөөлөн галаар халааж, зуурмагаа нимгэн асгаж тэгшилнэ. өндөгтэй хуймаг гэнэ. Зөөлөн болдог тул дотор нь сүмс, өргөст хэмх, улаан лооль зэргийг хэрчиж хутгаад ороож идвэл бүр сайн.
в. 2 ширхэг өндөгийг 200 гр усанд хутгаж, 250 гр гурил зуурч, 5 гр оливийн тосыг хайруулын тавагт хийж зөөлөн галаар халааж зуурмагаа 2 хувааж 2 талаас нь зөөлөн жигнэж авч 1,5 см-ээр дөрвөлжин хэрчиж байцаа ба лууван, төмсний жигнэсэн холимогтойгоо сайтар хутган, ногоог сонгино, амтат чинжүү болон давсаар амталж иднэ.
г. 2 ширхэг өндөгийг зөөлөн ууран дээр жигнэж болгосон 50 гр төмс, 50 гр лууван, 50 гр байцаа болон сонгино хийж бологсны дараа өндгөө түүхийгээр нь тараан хийж хутгана. Давс болон амтат чинжүүгээр амтална. 5 гр оливийн тос хийж хутгаж иднэ.
7. а. 6 ширхэг өндэг + 300 гр гурил + жижиглэсэн салатны байцаа 4 навчийн, ногоон сонгино 30гр-ийг 10 см уртаар нь хийж давсаар амтлан 150 мл усаар зуурч, 10 гр оливийн тосыг найруулж тавагт хийж жигд тараан маш зөөлөн галаар 2 талаас нь болгоно. Болсон хойно нь 10 гр цөцгийн тос түрхэж 2 хуваан 2 хүн иднэ.
б. Өндөгийг элдэв жигнэмэг, хөөмөл бялуу тэргүүн зэргийг гэрийн нөхцөлд хйихэд хэрэглэж болно.
8. Бусад хурц түүхий эд оролцуулан өндөгтэй янз бүрийн хоол, хүнс бэлтгэж болох боловч зөвхөн түүнийг өвчингүй эрүүл хүмүүст зориулагддаг.
Анхааруулахад: Вандуй, шар буурцаг, эрдэнэ шиш, самар зэрэг ургамалыг ямар ч хоолонд хачир төдий оролцуулах нь сайн байдаг. Хоолны өнгө үзэмж төдийгүй чанарыг сайжруулж өгдөг. Эдгээрийг халуун усаар угааж, дэвтээж, дараа нь чанаж боловсруулсаны дараа дээрхи хоолнуудад хачирлаж өгдөг.
2009 он Улаанбаатар Их эмч Д.Бямбадэлгэр (Гэдрэг овогт)
Õèìèéí õîðòîé ýì¿¿äýýñ òàòãàëçàí, ýð¿¿ë õ¿íñèéã çºâ ñî¸ëòîé õýðýãëýýíä ñóðàëöàæ, óðò íàñëàõàä òàíü äóñàë íýìýðëýæ ýíýõ¿¿ çºâºë㺺ã áýëòãýñýí.
Èõ ýì÷ Ä.Áÿìáàäýëãýð
Óòàñ: 91192367







No comments:

Post a Comment